2006-10-20 өдрийн байдлаар
 
Зохиолчид
Дашдоржийн
    Нацагдорж (19)
 
Чойжилжавын
    Лхамсvрэн (14)
 
Жигжидийн
    Бямба (1)
 
37 зохиолч
 
Бvтээлvvд
  Миний нутаг
 
  Алаг дэлхийд тєрсєн минь учиртай
 
  Буурал ижий минь
 
158 бvтээл
 
Уран зохиолын лавлах
  Д.Нацагдоржийн шагналт зохиолчид
   
  Болор цом шvлгийн наадам
   
  5 лавлагаа
   
  таны ємнє нээлттэй байна.
О.Дашбалбар (-)
    .
 
     
  Бvтээлээс:

-Эх орноо бид vр ачдаа хvлээлгэж егне -Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ -Хєгшид -Нєхєддєє 1 -Нєхєддєє 2 -Биднээс ємнє амьдраад явагсадад -Яруу найрагч -Би эгэл хvн -Залуус, дvv нартаа хvргэх шvлэг -Єнєєгийн залуусын буруу юу? -Миний нээсэн эх орон (эссэ) -Бороотой vдшийн дуу -Амраг минь, гунигт дуу бvv аял! -Монгол нутгийн гол мєрнєєр ундаалсан би -Миний тєрсєний учир -Занабазар -Элегия -Yр хvvхэддээ хэлсэн vг
 
     
  Хvн бvр эх болсон байгалиа хайрлан хамгаалъя!  
     
 
Эх орноо бид vр ачдаа хvлээлгэж егне

Хайрт аав Ж.Очирбатын гэгээн дурсгалд зориулав.


Євєг дээдсээсээ бид эх орноо хvлээж авсан,
Vр ачдаа хvлээлгэж єгнє!
Туг,
  Сvлд,
     Тусгаар тогтнол,
Тулгын гурван чулуу
Тулсан голомтоо
Євєг дээдсээсээ бид хvлээж авсан!
Vр ачдаа хvлээлгэж єгнє.

Алтай, Хангай, Говь, Талаа чулуу бvхэнтэй нь,
Євс ногоо, шорооных нь ширхэг бvхэнтэй,
Алтан нар, мєнгєн сарыг тоолохын аргагvй од мичидтэй нь
Хєвсгєл, Увс, Буйрыг усных нь дусал, загас бvхэнтэй нь
Хєєцєлдєн наадах долгисыг нь хvртэл
Євєг дээдсээсээ бид хvлээж авсан,
Vр ачдаа хvлээлгэж єгнє!

Гал,
  Ус,
     Газар шороогоо
Гардаж авсны учир, бид
Ганц бус тvм тvмэн амиараа дvйж хамгаалсан!
Галдан бошигт, ван Магсаржав
Илдээ далайж босоогоороо нєгчсен эрс,
Идэрхэн насандаа Монголоо аварсан Сvх
Ахиж олдохгvй эх орныхоо эс ширхэг бvхэнд
Алтан амь, хvсэл хайраа шингээсэн
Эх орон, хойч vеийнхээ тєлєє
Энэ бие дээдсийн тангаргийг давтнам.
Тужийн нарснаас эхэлсэн хувьсгалын тvvх
Туган дээрх эртний бичээс, Сvхбаатарын гэрээстэй
Гучин ес, дєчин таван оны
Гуйвж дайваагvй ялалтын гэрчтэй
Эх орноо бид евег дээдсээсээ хvлээж авсан,
Vр ачдаа хvлээлгэж егне,

Соёмбот тугаа гурван зууны тэртээгээс бидэндээ ирvvлсэн
Цогт хун тайжийг ч,
Сод ухаанаа хех судартаа vлдээж, хойч vедээ илгээсэн
Суу билэгт Инжинашийг ч
Євєг дээдсээсээ бид хvлээж авсан, vр ачдаа хvлээлгэж егне!

Уулсыг енделзvvлж, ус голыг мэлмэлзvvлэх
Уяхан хоёр чавхдаст морин хуур, уртхан аялгуут дуугаа,
Уужим баянаараа хорвоо шигээр хорвоод тэнцсэн
Ухаант ардынхаа яруухан алдар МОНГОЛ нэрээ
Сансарт ниссэн гавъяа, атрыг хагалсан тvvхтэйгээ,
Сайхан бvхнийг нэмж бvтээсэнтэйгээ
Ураг элгэнээ улам олон болгож,
Ус нутгаа улам сайхан болгож,
Тэнгэрээ цэлмэг, нараа тунгалаг хvлээлгэж єгнє!
Євєг дээдсээсээ хvлээж авсан эх орон шvv!
Vр ач минь ээ!
1978 оны 8 сарын 25


О.Дашбалбар Шидэт ертенц I боть, 2003 он.

 

 
     
Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын тєв номын сан
Хаяг: Сєvлийн гудамж-7, Улаанбаатар 28
И-мэйл: mcl-ub@magicnet.mn
Вэб: http://www.mcl.edu.mn
2000-2006 он