Нэмэгдсэн: 2003-4-24
Зохиолчид
Лувсангийн
    Авгаанжамбал (1)
 
Дvгэржавын
    Амгалан (1)
 
Пунцагийн
    Бадарч (1)
 
Шаравын
    Бадарч (1)
 
Жамцын
    Бадраа (1)
 
Ж
    Баяржаргал (3)
 
Жигжид
    Бямба (1)
 
Тангадын
    Галсан (1)
 
Г
    Дамба (14)
 
Цэндийн
    Дамдинсvрэн (5)
 
Очирбатын
    Дашбалбар (18)
 
Санжмятавын
    Дашдэндэв (1)
 
Сормууниршийн
    Дашдооров (1)
 
Зундуйн
    Дорж шинэ (21)
 
Б
    Доржпалам (1)
 
Намдагийн
    Дугарсvрэн (1)
 
Шагдарын
    Дулмаа (1)
 
Шалын
    Жамлийхаа (1)
 
Б
    Ичинхорлоо (1)
 
Бавуугийн
    Лхагвасvрэн (3)
 
Чойжилжавын
    Лхамсvрэн (14)
 
Ж
    Мєнхбат (1)
 
Дашдоржийн
    Нацагдорж (19)
 
П
    Нямлхагва (1)
 
Тоомойн
    Очирхvv (1)
 
Шаравын
    Сvрэнжав (1)
 
Бямбын
    Ринчен (2)
 
Дашзэвэгийн
    Сэнгээ (1)
 
Дамбын
    Тєрбат (1)
 
Лодонгийн
    Тvдэв (1)
 
Д
    Урианхай (1)
 
Дєнгєтийн
    Цоодол (3)
 
Мишигийн
    Цэдэндорж (1)
 
Чойжилын
    Чимид (1)
 
Рэнчиний
    Чойном (21)
 
Данаасvрэнгийн
    Энхтуяа (1)
 
Бэгзийн
    Явуухулан (10)
 
 
Ч. Лхамсvрэн (-)
    1938 .
 
     
  Бvтээлээс:

-Хvрэн морь -Автобусны жолооч -Баянхонгор -Эх -Эмгэн -Хvvхэд гэдэг маань -Мужаан євгєн -Тэнгис -Мамий Жукэй хоёр -Зол жаргал -Хоёр тарвагачин -Гурван хvvхэн -Депутат евгений ярьсан нь -Эх орны тухай
 
     
  Хvн бvр эх болсон байгалиа хайрлан хамгаалъя!  
     
  Хvрэн морь
найраглал (Намайг тєрvvлээд Нас барсан Эхээ дурсан санаж Энэ шvлгийг бичив.)

Оройн улаан нар
Онц туяа татуулаад
Сунаж хєвсєн vvлсийн
Сугыг нэвт шагайж
Урваж хєрвєж байгаа
Хурын бараан vvлийг
Улбар шар єнгєєр
Хувиргаж сайхан чимлээ.
Сvрэг тарган адуу
Суурь билчээрээ солиход
Сvvлд нь явсан хvрэн
Сугарч хойно нь хоцроод
Сургаж єгсєн эзнийхээ
Сургийг сонсох гэсэн шиг
Сухай улаан єнгєєр
Суниаж байгаа нарыг
Эгцэлж нэг хараад
Эргэж нэг унгалдав.
Дасаж байсан сvргээсээ
Тасарч vлдсэн хvрэн
Талын зєєлєн хєрсєн дээр
Тавтай хэд хєрвєєгєєд
Танхил биеийнхээ шороог
Дахин шилгээж унагаад
Єргєн замаа vнэрлэж
Єтгєн сvvлээ сєхєж
Yvлтэй тэнгэрийн доогуур
Хєвєн нисэх адил
Yзvvртэй модны дээгvvр
Харайн дэгдэх адил
Хур дэлээ хийсгэж
Хурдан шєрмєсєє чангалж
Тоосоороо тоглон бусгаж
Торойтол ганцаараа тасарчээ.
Ганц хvрэн морь
Гарсан оройгоос эхлэн
Зvйрлэшгvй санасан нутгийнхаа
Зvг чигийг алдалгvй
Зvсэрсэн ширvvн бороог
Зvсэж сєрєн явахдаа
Байцат єндєр хэцийг
Бардаж давж гарахдаа
Бартаат талын арвиныг
Бахдаж давхин єнгєрєхдєє
Єдрийн халуун наранд
Єл залган амарсаар
Шєнийн бор хоногт
Сvvдрээ дагуулан гvйсээр
Бvтэн гурван єдєр амарч
Бvхэл гурван шєнє явжээ.
Дєрєв дэх шєнєдєє тэр
Дєхєх гvйдэлдээ ороод
Дєт замаар дагасаар
Дєрвєлжин шар дєрєлжийг
Дєнгєж даваад иртэл
Дєхмийн чоно тааралдав.
Хонгор нутгаа vгvйлж
Хол єнцгєєс гvйсэн
Хvрэн морины урдуур
Хєндий цєлийн араатан
Зэвхий муухай чононууд
Зэллэж хошууран ирлээ.
Хээрийн зэрлэг араатан
Хэдийн дайралдсан боловч
Хэтийн их зорилгоос
Хэрхэвч хойш ухарсангvй
<<Єнгє бvрийн тотгороос
Єєрийн зорилгоор салсан сан.
Євч тураг бие минь
Єстєн хортонд бариулах нь уу?
Єлєн чононд хєєгдсєн ч
Єлгий нутагтаа дєхье
Єлсгєлєн махчинд ээрэгдсэн ч
Єнєр ижилдээ ойртъё.
Хурдан сайн удамтай билээ
Хурц дєрвєн туурайтай билээ
Хуй шиг хийсээд гаръя
Хулан шиг дайраад vзье>>.
Хvрэн морь ч ухасхийв
Хєєсєн <<ноход>> ч єртєєлєв.
Халдаад ирсний нь
Хавиргыг єшиглєж
Дахиад ирсний нь
Тархийг чавчсаар
Хvрэн морь ч
Сугарахаараа сугарав
Хєнєєлт саарлууд ч
Сунахаараа сунав.
Эгзгэлсэн санааны хvчээр
Эрсэлсэн хєлийн хурдаар
Хоол эрж гурингадсан
Ховдог муухай араатны
Хомхой аманд оролгvй
Хорт соёонд єртєлгvй
Байдаг чадлаа шавхаж
Баахан хэсэг явтал
Голын ус шуугиж
Хоточ нохой хуцлаа
Аргалын утаа vнэртэж
Айлын бараа харагдлаа.
Нохойн чимээ аваад
Ноцсон галыг vзээд
Хєндийн бузар араатан
Хєєхєє болиод хоцров.
Харагдсан айлыг чиглэж
Хар эрчээрээ давхисаар
Тооноороо оч vсэргэсэн
Том гэрийн гадаа
Хєєгдєж туйлдсан хvрэн
Хvрч ирээд зогсов.
Гэнэтийн энэ чимээгээр
Гэрийн эзэн гарвал:
Уяатай морины нь дэргэд
Урт єтгєн сvvлтэй
Уудам єргєн хондлойтой
Хvч тэвээрэг муутай
Хvрэн зээрд зvстэй
Хvлэг сайн морь
Хєлс нь дуслаад зогслоо.
Атар хээр газар
Аюулт дайсантай тулгараад
Бvрхэг шєнийн хэцvvд
Бvдрэн сандран давхисаар
Айлын гадаа ирээд
Амьсгаа дарж байхдаа
Гэрийн эзний бvтэлгvйг
Гэнэдсэн хvрэн мэдсэнгvй.
Хvрэн морийг илбэсээр
Хєлд нь эвтэйхэн суугаад
Гурамсан хар чєдрєєр
Гурван хєлий нь баглав.
Ургаа хадны дундаас
Ундрах булгийн эхнээс
Урсаж байгаа голыг
Уулын чулуугаар боох шиг
Уйтгарт бэрхийн дундаас
Урьхан нутгаа санасан
Унаган зvст хvрний
Урт замыг таслаад
Барьж унасан хvн
Бачилж эдлэх талаар
Бадарч ламын зовоохоос
Багагvй илvv болжээ
Эмээллэж унадаг морьдын
Ээлж солиог хийе.
Энгvй хол газраас
Эх нутагтаа гvйсэн
Энэ морины хойноос
Эзэн ирж магадгvй
Эрэлцэн суралцан ирээд
Эрхэм морио авбал
Олзонд дуртай надад
Онц ашиг болохгvй.
Хэд хоног боловч
Хэрэг ажлаа бvтээе гэж
Шинэхэн тэр эзэн
Шийдэж дотроо бодоод
Хошуу нутаг дамжиж
Худалдаа наймаа хийхээр
Хол ойргvй хэсэж
Хонжоо олз олохоор
Хvрэн морийг унаад
Хєрш хошуунд явжээ.
Мєнх алтайн оройгоор
Мєнгєн цас цайрч байвч
Мєрєн голын хєвєєгєєр
Мєчирт мод ургаж байвч
Урт арвин хангайг минь
Уйлах дуу цуурайтуулж
Уудам монгол нутгий маань
Уулгалсан дайсан тvйвээгээд
Дайн тэмцлийн утаа манарсан
Дажин самууны хєл vймсэн
Хvнд бэрх vе байлаа
Гvжир хатуу цаг байлаа.
Хvйс тэмтрэхийг зорьсон
Хvй олон дайсныг
Хvчирхэг монгол хvмvvс
Хvчээ гарган тэмцээд
Ган сэлмийн ирээр
Гал оч vсэргэж
Гайхамшигт их нэгдлээр
Гарамгай зоригтой тулахад
Галзуу харгис цэрэг
Газар сайгvй бужигнаж
Замд тохиолдсон бvхнийг
Зандалчны ёсоор сvйтгэж
Ємнєє уулзсан бvхнийг
Єєрийн дураар дарлаж байлаа.

Хvсэл нь ханадаггvй панзчин
Хvрэн морийг унаж
Хvрээ хєдєєгvй тэнэж
Хvн ардыг шулаад
Аймаг хошуу сvлжиж
Ашиг хайж явсаар
Хорон санаат дайсны
Хоморгонд орж баригдаад
Харийн хэрцгий ноёны
Хажууд нь очиж мєргєв.
-Утсан улаан амий минь
Уучилж хайрла, ноён минь.
Унасан морио эмээлтэй нь
Урд чинь авчирч єгье
Авч яваа юмаа би
Айлтгаж таньд барья гэж
Дахин дахин гуйгаад
Дальдарч мєргєн уйлаад
Хvvрийн тєдий биеэ
Хvрэн мориор авруулав.
Халх монгол нутагт
Хатуу тэмцэлтэй байхад
Гараас минь сvрддэг хvн
Ганц энэ л байж гэж
Авилгачин ноён бодоод
Аймхай мууд хэлсэн нь:
- Ар монгол нутаг
Алган дор минь байна
Алтан дэлхийн шороо
Хєл дор минь байна.
Адгийн муу чамайг
Алаад би яах вэ,
Хэлсэн vгий минь дагаж
Хэрэг ажилд минь оролц!
Зовлого арьс болсон ч
Золбоотой морь байна
Тарга хvч муутай ч
Тал туулах хvлэг байна гэв.
Ихэмсэг ламд булаагдаж
Ижил ханиасаа хєндийрєєд
Жороо хvрэн морь
Зохистой заяа vзсэнгvй.
Хэн нэгний гар дамжсан
Хиртэй халтар хадаг шиг
Хvрэн зээрд морь
Хvйтэн гарыг дамжсаар
Хvний амины золио болж
Хєнєєлт дайсны унаа болов.
Хартан хортны гарт
Хамрагдан орсон боловч
Ган дєрвєн туурайгаар
Хєрст газрыг онгилж
Гайхам их хvчээрээ
Хєнєєлт дайсанд тусалж
Буруу элэгтний зоргоор
Буурал нутгаа бусниулж
Буман олноо сєнєєх
Бузар хэрэгт оролцсонгvй.
Хvн хvний мэдэлд
Хvлээстэй зовлон эдэлсээр
Залуу хvрэн морины
Зан ааш нь хувираад
Хавьтаж талхисан хvн
Хамаагvй ширvvн оролдвол
Хайрч єшиглєдєг болжээ
Хажиглаж хаздаг болжээ.
Морь эдэлж сураагvй
Онгироо сагсуу ноён
Мулгуу тэнэг хvчээр
Олмы нь гэнэт чангалтал
Танхай балмад тvvний
Тарган махлаг мєрийг
Тавхийтэл vмхээд
Тасхийтэл шувтрав.

Хvvршсэн хувцасны цаанаас
Хvрэн цус нь нэвтрээд
Яс махандаа хадтал
Янгинаж сvрхий євдєхєд
Харааж орилсон дайсан
Хуйт хутгаа сугалаад
Хvрэн морины гуяа уруу
Хvчтэй гэгч нь дvрэв.
Хутга шаалгасан морь
Гуяа євдєхийн эрхэнд
Зєрvvлж нэг хазаад
Зєрж нэг єшиглєєд
Шудран дайрч алдууран
Шууд давхиад оджээ.
Завсрын дайсанд эдлэгдээд
Замын шороонд дарагдаад
Зан ааш нь хувирсан
Зандан хvрэн морь
Яагаад ийм болсныг
Ярьж єгєх vv би,

Ардын хvvгийн зориг хурц
Адуун сvргийн туурай хурц
Эр хvний намтар элбэг
Эмээлт морины домог баялаг.
Элбэг намтрын нэгнээс
Эвлvvлж та нартаа хэлье
Баялаг домгийн нэгнээс
Бахдуулж та нартаа хэлье.
Ардын засаг мандах
Сайн цагийн тvрvvнд
Аюулт дайсан сєнєх
Самуун цагийн эцэст
Баруун нэгэн хошууны
Баян ноёны зарц хvv
Ачит эхтэйгээ хамт
Амьдран суудаг байжээ.
Нарны гэрэл нэвтэрсэн
Навсгар хар бvрээстэй
Сарны туяа орсон
Салбагар уранхай vvдтэй
Ширvvн салхинд тэсдэггvй
Шидэмсэн муу бvслvvртэй,
Ийм нэгэн гэрээс єєр
Илvv гарах хогшилгvй
Айлын хонь дагасан
Арван ямаанаас єєр
Ахиад тоолох малгvй
Хvний адуу бараадсан
Хvрэн мориноос єєр
Хvлэглэж унах унаагvй
Хєл нvцгэн ядуу байжээ.
Ганц модон ташуураас єєр юмгvй
Гар хоосон зvдvv байжээ.
Унадаг хvрэн морины нь
Уг байдлыг дурдвал:
Ширээ сайхан нуруутай
Ширvvн цацган сvvлтэй
Шингэн мяндас дэлтэй
Шигшмэл хvрэн зvстэй...
Хурц дєрвєн туурайдаа
Хурдны удам хадгалсан
Соргог алхан толгойдоо
Эрдэнийн чанар бадруулж
Содон цагаан сарандаа
Эгэл тэмдэг тодруулжээ.
Энгvй єргєн нуруунд нь
Эмээл тохоод мордоход
Уул шиг єндєр зоотой
Усан тэлмэн жороотой
Адуун сvргийн манлай болсон
Аавын хvvгийн нєхєр болсон
Алдартай сайн морь байжээ
Аагтай хурдан хvлэг болжээ.

Зузаан vvлний хур
Зуур зуур ороод
Зулзаган нялх мод
Зуун тийшээ дэлгэрээд
Навч цэцэг дэлгэрдэг
Нарны элч халаадаг
Зугаа цэнгэл бадарсан
Зуны эхэн сард
Ардын ядуу хvvгийн

Амраг хайртай ээжийн
Ариун нандин биед
Аюулт євчин хvрчээ.
Харц бор хvv
Хайртай залуу эхийнхээ
Янтай євчний уршгийг
Яавал арилгах вэ гэж
Янз бvрээр бодовч
Ямар ч тусыг олсонгvй.
Дэмий гайхаш тасрахдаа
Дэргэдэх айлдаа ороод
Баян эзэндээ бараалхаж
Байдал учраа гаргаад
Тєрvvлсэн ганц эхий минь
Тvргэн эдгэрvvлж болох
Арга чарга байна уу? гэж
Арай ядан хэлж гэнэ.
Ноёд, тайж баян гэхдээ
Єнчнийг хэзээ тэтгэдэг байлаа
Номтой лам буянтай гэхдээ
Євчнийг хэзээ таньдаг байлаа.
Харц зарцын vгийг
Харгис ноён сонсоод
Авралт бурхны зарлигаар
Анх эхээс тєрєвч
Ад чєтгєрийн хvчээр
Адаг сvvлдээ vхдэг нь
Орчлон ертєнцийн тавилан юм
Олон амьтны лай юм.
Би одоо яах вэ
Битгий чи сандар!
Нялх бага наснаас
Нярайлж єсгєсєн эх чинь
Yсээ буурал болтол
Насаа гvйцэд эдлээд
Хорвоогийн ус уух
Хувь заяа дутуу байжээ.
Гучин хоёр шvднээс нь
Ховхорч ер унаагvй
Шинхэн хар гэзэгнээс нь
Ширхэг ч vс цайгаагvй,
Ийм залуу насандаа
Ингэж євдєнє гэдэг чинь
Эргэл мєргєл хийдэггvй
Эрхэм дээдэст залбирдаггvйн
Хар нvгэл нь болж байна
Харин чи эхээ vхвэл
Бурхан тэнгэрийн оронд
Буцалгvй тєрєєсэй! гэж
Буян номыг сайтар хийж
Буруу бvхнийг сайн тэвч! гэж
Буурлын vнэт сургаалыг
Бузгай хэлж байвч
Єєхєєр хавагнасан нvvрт нь
Єрєвдєн тэтгэхийн шинжгvй байв
Єєдгvй улцан нvдэнд нь
Єглєгч бэлэгтний харцгvй байв.
Хэрцгий ноёны vгэнд
Гэмгvй зарц бухимдаж
Хэн юу хэлэх бол гэж
Гэр доторх хvмvvсийг харав,
Ханагар сайхан жороо хvрний нь
Хагацаахыг боддог ноёны хvv
Хар нохой минь хєл доголжээ
Харц чи зодсон уу? гээд
Элдвээр дайрч доромжлоод
Эхий нь тухай юу ч хэлсэнгvй.
Халуун элэгт ээжийгий нь
Хараан загнаж зоддог
Хатан язгуурт эхнэр
Хуньшгvй зангаа гаргаад
Шавартай сайран хєлдєє
Шавхай наалдуулж ирээд
Ширмэл том ширдгий минь
Шинэхэн єнгийг гутаав
Хэн чамайг дуудав! гээд
Хялайхын муухайгаар хялайв
Эзэн дээд ноёноо гэж
Элбэрэл хvсээд орсон хvv
Зовлон дээр зовлон нэмээд
Золбоот нvдэндээ нулимс дvvргээд
Хєндлєн босгон дээгvvр
Хєлєє єргєєд гарахдаа
Дэргэдэх ардын зовлонг
Дэвсгэрээсээ дор vздэг
Тэнэг ухаант хатны
Дээрэнгvй vгэнд гомджээ
Номхон ардын амийг
Нохойноос дор санадаг
Ноёны хvvгийн хэлсэнд
Ноцтой хорсгол хадгалжээ.

Сvмбэр уулын оройд
Сєрсєн vvл гараад
Сvрт цахилгаан цахилж
Сvрхий дуу нижигнээд
Азарган борооны тvрvvч
Айхтар ширvvн оров.
Шvршин орох чимээг чагнавал
Шєнєжингєє орох бороо байна
Шvтээний ємнєх зулаа сэргээгээд
Сvvжээ амрааж унт хvv минь гэж
Сvvрс алдаж эх нь хэлээд
Шvлэг маанийг амандаа уншив.
Зvгээр, ээж ээ нойр хvрээгvй
Зvсэрсэн бороонд малаа алдвал
Зvvрмэглэж хэвтсэнээс долоон дор
Зvггvй муухай хэрэг болно гэж
Євчтэй байгаа эхийнхээ дэргэд
Єдєр шєнєгvй сахиж суусаар
Унтах нойроо мартаж орхисон
Ухаант хvv ээждээ хэлээд
Зулайныхаа хєлсийг нэг арчаад
Зуландаа тос нэмж сэргээв.
Хур бороо ширvvсэж
Хурц цахилгаан ихдээд
Бод мал vргэж
Ботго тугал шуугилдав.
Бог мал уруудаж
Болгоомжлох цаг тулгарав.
Архи дарсанд автагдан
Алмайрч согтон хэвтээд
Торгон хєнжлийн дотор
Тохитой унтаж байгаа
Эзэн ноёны байдлыг
Эрэгцvvлж хvv бодохдоо
Єнєє шєнє хонь уруудвал
Єглєє босоод би зvдэрнэ
Маш сайн хичээж байгаад
Малы нь алдалгvй хоноё! гээд
Хєдсєн дээлийн танагаар
Хєєрхий эхээ хучаад
Тохмын шар эсгий
Толгой дээрээ тавиад
Хурдан хєлийн гvйлтээр
Хуйвт шилбvvрийн чимээгээр
Уруудаж байсан малыг
Уг байранд нь тогтоов.
Бусад зарц нарыг шуугилдаж
Бухимдаж малтай хєєцєлдсєєр
Цаглашгvй зvдэрсэн хvvг
Цахилгааны гэрэлд хараад
Гэртээ орж ээжээ асар
Хэрхэвч бид мал алдахгvй! гэж
Ноёны амнаас гараагvй
Нот сэтгэлийн vгийг
Норж нэвтэрсэн ядуучууд
Ноорхой хvvд хэлжээ.
Нvх шиг шєнийн харанхуйд
Нvцгэн хєлєєрєє чулуу єшиглєж
Сайртсан хєлєє шалбалаад
Сандарсан хvv гэртээ оров.
Єргєсєн зулы нь эрвээхэй цохиод
Єєхєн дэнгий нь салхи цохиод
Харанхуй гэрт дусаал гоожоод
Халамжит эх нь чимээ ч vгvй байв.
Ихэд сандарсан хvv
Ээжээ нэг дуудаад
Єєхєн дэнгээ асаатал
Єєв гэж эх нь дуугарав.
Сандарч тэвдсэн хvvгийн
Санаа сэтгэл нь тавигдаж
Бурхны ємнєх зулаа
Бушуухан гэгч єргєєд
Хайрт эхийнхээ нvvрийг
Харан харан зогсоход
Хоёр алаг нvд нь
Хонхойж баахан ядарсан
Хувирдаггvй хєрслєг царай нь
Хундан цагаан болсон
Хосгvй энэрэлт ээж нь
Гоц эхэлж ширтээд
Хорвоо ертєнцийн жамыг
Хол ойргvй сэтгэж
Хоцорч vлдэх хvvгээ
Хонгор сэтгэлдээ бодохдоо
Дээрээс орсон дусаал
Дээл хучлагыг нэвтлэвч
Дороос тунасан чийг
Тохой нурууг хайравч
Биед туссан євчин
Бэрхтэй хэцvv зовоовч
Уранхай хувцастай хvvдээ
Уул байдлаа хэлсэнгvй.
Євчний хvндээс болж
Єнгє царай алдсан
Єнєр залуу эхээ
Єєрийн эрхгvй хайрлахдаа
Чулуу єшиглєснєє хэлэлгvй
Цус гарснаа vзvvлэлгvй
Дээлийн хормойд хєлєє нуугаад
Дэнгийн цєгцєнд тос нэмлээ.
Жижигхэн цагаан шvдтэй
Жигд хотгор нуруутай
Хєгжvvн шударга зантай
Хєєрхий бор хvv минь
Инээж хєдєлж байгаа нь
Ээжийгээ дуурайсан гэж
Саахалт айлын чавганц
Сайшааж магтдаг юм гэж
Энхрий танхил vрээ
Эвийлэн єхєєрдєн бодоод
Тооноо ширтсэн эх
Толгойгоо гэнэт хєдєлгєєд
-Хvv минь ээждээ ир гэж
Хvнд гvнзгий амьсгаа татав.
Дэнгийн хажуугаас хvv нь
Дэргэд нь хvрээд ирэхэд
Дэрэн дээр нь ус тогтоод
Дээлэн дээр нь дусаал дусаж байв.
Шаагисан борооны усыг
Цоорхой гэр яаж тогтоох билээ
Шvvрсэн хурын дусаалыг
Цочирдсон хvv яаж тогтоох билээ
Дэмий л нэг гайхаж
Дээлийн нь усыг шавхтал
Сайхан хурын усыг
Саатуулж битгий асга! гэж
Yрийнхээ сэтгэлийг тайтгаруулж
Yг сургамж хэлсэн нь:
Бvрээсний дор тєрєєд
Булшны дор хэвтдэг нь
Бvхэл бvтэн хорвоогийн
Бодит нэгэн ёс юм.
Нас чинь бага боловч
Цус чинь шингэн боловч
Хєл чинь дєрєєнд хvрч
Гар чинь ганзганд хvрчээ.
Хvн амьд явахдаа
Эгэл олондоо зvтгэдэг
Хvлэг амьд явахдаа
Эзэн хvндээ зvтгэдэг.
Эр хvн эзгvй хээр
Эмээлт мориноосоо бvv сал!
Эрэлхэг баатар, эрхэм цагт
Эгэл олноосоо бvv хєндийр! гэдэг
Ямбатан ноёдын хvvхдийг
Ямар ч байсан битгий тvш
Ядуу хvний хvvхдээс
Ялихгvй ч гэсэн битгий холд!
Ядрах цагт ард тусална
Яарах цагт морь тусална гэв.
Арван сар тээж гаргаад
Ангир уургаа шимvvлж єсгєсєн
Асралт эхийнхээ vгийг сонсоод
Айх тэвдэх нь улам нэмэгдэж
Ээж минь та юу хэлж байна
Итгэж гуйя битгий vх! гээд
Борхvv нулимсаа гаргаж
Борооны дусалтай зэрэгцvvлэв.
Зогсолтгvй орсон бороо
Жалга дундуур vерлэхэд
Зовлонт хvvгийн шаналал
Зvрхэн дундуур vерлэв.

Yvлээ цааш нь нуусан шиг
Єргєн тэнгэр цэлмээд
Yдшийн орсон бороо
Єглєє болоход арилжээ.
Хурмаст тэнгэрийн нар
Хєдєє хээрийг гийгvvлж
Хурын тунгалаг ус
Хєрст дэлхийг гялайлгавч
Шар эсгий гэрийн дотор
Ядарсан бvсгvй ёолсоор байв
Шаналсан хvvгийн нvvр дээр
Ядуугийн нулимс бємбєрсєєр байв.
Нойргvй хоносон хvvхэд
Норсон дэвсгэрээ аваад
Наранд ээж хатаахаар
Навтгар гэрээсээ гартал
Гурвалжин vvрэг vvрсэн
Гурван шоо євєртєлсєн
Хорвоогийн уудам зайд
Хойш урагшаа хэрсэн
Хот айлын нохойг
Хоёр модоор тогшсон
Бардам тvрэмгий зантай
Бадарчин айсуй явжээ.
Тэвдсэн хvv хурдаараа гvйгээд
Тэр бадарчийн ємнє нь очоод:
-Халуун энэрлээр тэжээж єсгєсєн
Хангай дэлхий шиг тvшиг болсон
Хайрт ганц эхийн минь биед
Ханиад хvрээд хэцvv байна
Бодь хутагт лам минь та
Болгоож хайрлаж єгнє vv гэж
Бор євдгєєрєє сєхєрч суугаад
Бодсон хvслээ айлтгаж гэнэ.
Ховдог махчин шувуу
Хvvрийн vнэрт дуртай байдаг
Хорт санаат ламтан
Хvний зовлонд дуртай байдаг.
Балмагдсан хvvгийн vгийг сонсож
Бадарч лам гэрт нь ирээд
Маань уншаад судсы нь барьж
Магтаал уншаад адис єгчээ.
Єнєр тvшиг эх чинь
Євчин гамшиг ихтэй байна
Амь насы нь сvйтгэх
Ад чєтгєр шvгэлсэн байна!
Аврал буян сайн хийвэл
Амьд гарахын заяа байна! гэж
Эрдэнийн гурван шоод минь
Ил тодорхой буулаа гэв
Зандан шоо буруу таасныг
Залуу хvv яаж мэдэх вэ?
Зальт лам хууран мэхэлснийг
Залбирсан бvсгvй яаж мэдэх вэ?
Явган энэ vлгэрийг
Ярьж хэлж байхдаа
Даахийн чинь ширэлдээ гараагvй
Давхар нvдний чинь хараа гvйцээгvй
Гурван настай нялх цагт
Гунигт муухай євчний уршгаар
Гаргасан эх чинь эцэслээд
Ганцаараа чи vлдсэн гэж
Євгєн эцэг Чойжилжавын
Єрєвдєж хэлснийг санадан би.
Зэрэгцэж ярихаа зогсъё
Залгаж vлгэрээ хэлье.
Галуу шувуу дуугарсан
Хавтгай дулаан улиралд
Галт нар ээсэн
Халуун гэгчийн єдєр
Зовлонт євчин нь хvндэрсээр
Зовхит нvд нь буурсаар
Амраг хонгор эх нь
Амьсгаагаа гvйцэд хураагаад
Амин халуун судас нь
Ахиад цохихоо болив.
Залуу эхээ vхvvлсэн
Зарц бор хvv
Заяа золондоо гомдож
Зангирсан нулимсаа унагаахад
Хvний vхэл олныг vзсэн
Хомхой тэр гэлэн
Хvрэн морины сургаар
Хорхойсох сэтгэл хєдлєв.
Элэгдсэн шар эрхээ
Эргvvлэн тойруулан байж
Элэнц хуланцын буян нvгэл
Энэ тэр сайн муу гэж
Элдэв янзын цэцэн vгээн
Эрдэмт гэгдсэн тэр бадарч
Эхэр татан уйлж байгаа
Эгэл хvvд ингэж хэлэв.

-За хvv минь битгий уйл
Залуу хєгшин хэн боловч
Зайлшгvй vхэж єнгєрдєг нь
Заяасан ертєнцийн зохиол юм!
Нєхєцсєний хойноос уйлбал
Нvгэл хилэнц арвижаад
Yvрдийн оронд тонилох
Yхсэн сvнсний нь зам дээр
Yер болж саатуулдаг
Yнэн номын ёс бий!
Хорвоо єнгєрсєн эхийн чинь
Хойтохыг би хийнэ гээд
Хонх дамраа дуугаргаж
Хоёр ерєєл уншжээ.
Нарт амьдралаас салж
Нас барсан эхий нь
Хvйтэн болсон биеийг
Хvнд хєх чулуутай
Тэнцvvлэн хvлж байгаад
Тэмээнд тэгнэж ачаад
Бэлчээр нутгийн цаана
Бэл чулуун дэрлvvлж
Огцом жижиг талбайд
Оршуулж орхиж ирээд
Хvндэтгэн буян хийсэн гэж
Хvж зул асааж гэнэ
Хvvрийн ясыг барьсан гэж
Хvрэн морий нь авч гэнэ.
Єрєвдєж хайрладаг эзнээс салж
Єєдгvй хvний хєл болоод
Тєрсєн нутгаас холдож
Тvмний газар чиглэхдээ
Хань ижилдээ тэмvvлж
Халамжит эзэндээ хоргодоод
Ханаран эргэн хєндєлдєвч
Хазаар даран булаалдавч
Хатан тємрийн хvчинд
Халуун амаа мэдvvлсээр
Хатуу модон ташуурт
Хаа, гуяа мэдvvлсээр
Жороо хvрэн морь
Жолоо цулбууртаа хумигдав
Жолоо цулбуур хоёр нь
Зодоч ламд хумигдав.
Ааг сайтай хvлэг минь
Амар мэнд яваарай
Аз жавшаан байвал
Ахиал хоёулаа уулзана гэж
Хvv дотроо бодож
Хvрэн морио харсаар
Нулимс гоожсон нvдээ
Нухлан арчин vлдэв.
Ядарч єнчирсєн хvv
Яахаа мэдэхгvй хоцроход
Явган ирсэн бадарч
Явдалтай мориор буцжээ.
Єєрийн эзнээсээ хагацаж
Єнєр ижлээсээ тасарч
Єргєн нутгаасаа алслаад
Єлєн бадарчинд унуулсаар
Хvрэн жороо морь
Хvний газар ирэв.
Эх нутгаас гарахад
Ээлтэй зєєлєн зун байжээ
Энэ газар ирэхэд
Эрс хатуу євєл байжээ.
Хоосон сурталт ламтан
Холын холоос ирээд
Хvрэн морины ядарсныг
Хєєрхийлєх сэтгэлээр бодолгvй
Хvйтэн жаварт євлийн
Хєр хунгар цасанд
Хєлстэй тохмоор хайрч
Хєлдvv амгай зуулгаж
Єл хоол єгєлгvй
Єдєр болгон унаж байв
Сєл хазуулах тєдийгєєр
Шєнє болгон чєдєрлєж байв.
Євлийн бэрх улирлын
Єдєр шєнє хоёрыг
Аль муу зовлонгоор
Арай чарай єнгєрєєгєєд
Хаврын сар гарч
Хамаг амьтан тэнийхэд
Яндан хvрэн морь
Яс арьс болжээ.
Хєтлийн цас хайлж
Хєх ногоо цухуйлаа
Хєхєє євлийн хvйтэнд
Хєрч ядарсан мал
Тамир чадлаа олбол
Дахиж унахад тустай гэж
Тэнэмэл тэр бадарч
Тэнэг ухаандаа бодоод
Ногт чєдрєєс нь салгаж
Ногоо хэд хазуулъя
Хээрийн бэлчээрт явуулж
Хэд хоног амраая гээд
Алжааж турсан хvрэнг
Айлын адуунд тавьжээ.
Ижилдэж дасаагvй сvргийг
Итгэж хамт явахад
Єнгє удам нэгтэй боловч
Єшиглєж, хазах нь олон байв.
Энэрэлгvй муу эзний
Эмээл хазаараас салавч
Идээшилж дасаагvй нутагт
Их л уйтгартай байв.
Тууш нуруу нь халцарч
Дєрвєн туурай нь эмтрээд
Туг сvvл нь ширэлдсэн
Туранхай хvрэн морь
Шинэхэн ногооны шимийг
Чєдєргvй идэж
Шингэн булгийн усыг
Чєлєєтэй ууж
Шаналсан бие нь тэнийж
Шар vс нь унав
Санаа сэтгэл нь хєдєлж
Саруул нутгаа бодов.
Навч цэцэг дэлгэрч
Нарны элч дулаараад
Уул тал ногоорч
Ус гол шуугиад
Хурын тунгалаг рашаан
Тэнгэрийн vvлнээс буугаад
Хун цагаан шувуу
Тэнд эндгvй ганганаад
Хєхєє гургалдай хоёр
Ээлж дараагаар донгодож
Хєвчийн єндєр ууланд
Эгшиг дуугаа дамжуулахад
Нутгийн сайхан байгаль
Нvдний ємнє vзэгдээд
Хань ижлийн дуу
Халуун чихэнд нь сонсдов.
Хєнгєн тємрийн vрдсийг
Хvдэр соронзон татдаг шиг
Хvрэн морины сэтгэлийг
Хvсэлт нутаг нь дуудав.
Унаган бага наснаасаа
Усы нь ууж єссєн
Дааган бага цагтаа
Даваа гvвээгий нь хэссэн
Єн тавиун бэлчээрээ
Єєрийн эрхгvй санаж
Хэт нутагтаа гvйх гэж
Хэд хоногоос зєгнєєд
Задгай бэлчсэн адууны
Захад нь явдаг болов.
Yлгэрийн эзэнд vзэгдсэн
Yгийн vзvvрт яригдсан
Ажнай хурдан хvлэг
Анх ингээд гvйжээ.
Яриан дунд орхигдсон
Ядуу єнчин хvv
Яаж амьдарч байгаагийн
Явдал дvрсийг хэлэх vv?
Дотроос буцалсан уур хилэн
Гаднаас нємєрсєн гашуун зовлон
Єргєн тvмэн монголыг
Yер мэт дайрч байхад
Єнчин ганц хvvг бас
Yvл мэт бvрхэж байв.
Алтан их дэлхийн
Адал явдлыг бодоогvй ч
Ард монгол хvмvvсийн
Аймшигт зовлонг бодож
Алс хэтийн жаргалыг
Ариун зvрхэндээ хvсээд
Энхрийлж єсгєсєн эхийнхээ
Эрхэм шарилыг тавьсан
Єєгvй бяцхан талбай дээр
Єнчин хvvхэд ирлээ.
Намуухан зєєлєн салхи
Найланхай янзаар илэхэд
Урсаж байгаа хєлс нь
Урьхан салхинд эвэрнэ
Давхар алаг нvдээр
Тал хєндийг ширтэхэд
Тэмээн сvргийн бараа
Тэртээ баруунаа сvvмэлзээд
Жирийн хоосон зэрэглээ
Жирэлзэн торолзож харагдав.
Хvн малаас зайдуухан
Хєдєє талын бэлчээрт
Шарилийн газар ирсэн
Хvvгийн сэтгэл vймрээд
Орлон хорвоогийн хэрэг
Олон зvйлийн бодол
Оюун ухаан дотор нь
Орон гаран байлаа.
Уран авъяас бvрдсэн
Тєвшин цагаан хуруу нь
Уяруун сэтгэл тодорсон
Дєлгєєн харцат нvд нь
Хєдєє хєхєрч явахдаа
Хvйтэнд даарч байхдаа
Хєлдєж ер vзээгvй
Хєрслєг бор хацар нь
Yр минь, хvv минь! гэж
Yг хэлэхийнхээ эхэнд
Yргэлж хvvгээ энхрийлдэг
Yнэн хайрын чанар нь
Тэнгийн хvндийг єргєж
Тэмээ ачиж байхдаа
Эр хvнээс дутдаггvй
Эрдvv чийрэг тэнхээтэй нь
Ноднин жилийн зун
Ноёны vнээ саагаад
Ууртай хатанд загнуулж
Уйлж байсан байдал нь
Єєрийн бор гэртээ
Євдєж шаналж байхдаа
Yр ганц хvvдээ
Yгээ захиж хэвтсэн нь
Харах нvдэнд vзэгдэж
Халуун санаанд нь бодогдов.
Эцэс болсон эхий нь
Эмзэг шарил нь арилаад
Ээрэм цагаан яс нь
Энд тэнд сарниад
Дэрний нь улаан чулуу л
Тэр хэвээр vлджээ.
Эхийн сvvж нь хvрсэн
Эрдэнийн шороон дундаас
Цэлмэг тэнгэрийн єнгєтэй
Цэцэг ургасан байлаа.
Урин салхинд ганхсан
Удвал цэцгийн єнгийг
Удтал ширтэн хараад
Уйлж суусан хvv
Алиа хонгор ээжээ
Амраглан дуудмаар ч болов
Ардын гунигт дууг
Аялан дуулмаар ч болов.
Хуучин цагийн vлгэрийг
Хуурдаж уншмаар ч санагдав
Хурдан хvрэн морио
Хурайлан далламаар ч бодогдов.
Оргил хайрхан сvндэрлэж
Огторгуй нам гvм байтал
Yр ачаа дагуулан
Yелэн нисэж яваа
Тогоруу шувуу шуугилдаад
Толгой дээгvvр єнгєрєв.
Ачит залуу эх минь
Амьд мэнд байсан бол
Алаг vрээ дагуулсан
Аянч шувууны адил
Асарч єсгєсєн намайгаа
Ариун гартаа хєтлєєд
Аятай явах байсан даа! гэж
Амьсгаа даран бодоод
Хошууран нисэж яваа
Хун цагаан тогорууг
Сайтар нарийн харж
Санаа алдан суутал
Чимэгт ариун талын
Чимээгvй байдлыг доргиож
Цаст єндєр уулсын
Цуурайг цочоон хєгжєєгєєд
Унгалдан янцгаах дуу
Уянгалан гэнэт хангинав.
Зvvд нойрны дvрс vv?
Зvй ёсны тэмдэг vv?
Зєн билгийн ёс уу?
Зvгээр жирийн чимээ юу? гэж
Олон шувууны хойноос
Онцолж харахаа болиод
Єргєн уудам талын
Єнцєг буланг ширтлээ
Тормогор хар нvдний нь
Тодхон соргог хараанд
Хурдан жороо морь нь
Хvй тоос босгоод
Хангинатал чанга унгалдаж
Хатиран айсуй харагдав.
Баярын халуун амьсгал
Байж тогтон vймэх шиг
Бат цагаан цээжнээс
Багтаж ядан гараад
Уйлж хавдсан нvдий нь
Угааж єгєх гэсэн шиг
Уярлын зєєлєн нулиис
Улам улам асгараад
Итгэлт морь минь ирлээ! гэж
Ээжийгээ дуудах шахлаа.
Гоолиг хvрэн морио
Гурры гурры дуудаад
Гунын суран ногтоор
Гурав дєрєв даллав.
Энх нутгаа vзэж
Эзэн хvнээ харсан
Хvрэн зvст морь
Хvvгийн дууг таньж
Хатиран хатиран давхисаар
Хажууд нь ирээд vvрсэв.
Арван давхар аюулаас
Арай гэж зугтааж ирсэн
Алдарт сайн морио
Ажиглан тойрон харвал
Дааган согсоо нь ширэлдэж
Ташаан толгой нь ёрдойгоод
Суман дэл нь хийсэж
Сунах хєл нь чичрээд
Урт иштэй хутга
Улаан гуянд нь шигдээд
Ухаа ягаан цус
Урсаж гарсан байв.
Хєх тємєр хутгыг
Хєхсєн махнаас сугалж
Хайрт хєлгийн шархыг
Хангайн цэцгээр эмнэж
Хатааж хийсэн хутгыг
Хайрган билvvгээр билvvдэв.
Хутга хэдий моховч
Гуранзан билvvгээр хурцалдаг
Эмзэг шарх гаравч
Эмийн хvчээр эдгээдэг
Морины чадал ч сэргэлээ
Мохоо хутга ч ирлэгдлээ.
Эхээ vхvvлж єнчирсєн
Эгэл ардын хvv
Эрийн цээнд хvрээгvй ч
Эрхэм vйлсэд зvтгэхээр
Элэг нь харлаж хатсан ч
Эрх чєлєєгєє олохоор
Хэргийн эзэн бадарчаас
Хэрмэл муухай дайснаас
Єшєє хорслоо авах
Yвтэгш зорилго тавиад
Эрэлхэг хvрэн мориндоо
Эмээл тохож мордоод
Иртэй том хутгаа
Иший нь чанга атгаад
Ардын партизан цэргийн
Ариун жагсаалд нийлэхээр
Алтан шар замдаа
Аялан дуулсаар оров.
Єнєр хvрэн морь
Єнчин хvv хоёрын
Yнэн учир ийм байна
Yлгэр одоо тєгслєє.



 
     
дээш

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын тєв номын сан
Хаяг: Сєvлийн гудамж-7, Улаанбаатар 28  Утас: 325593, 314385  Факс: (976-11) 329950
И-мэйл: mcl-ub@magicnet.mn  Вэб: http://www.mcl.edu.mn
2000-2006 он