Нэмэгдсэн: 2005-3-16 Шинэчлэлт: 2006-10-20
Зохиолчид
Лувсангийн
    Авгаанжамбал (1)
 
Дvгэржавын
    Амгалан (1)
 
Пунцагийн
    Бадарч (1)
 
Шаравын
    Бадарч (1)
 
Жамцын
    Бадраа (1)
 
Ж
    Баяржаргал (3)
 
Жигжид
    Бямба (1)
 
Тангадын
    Галсан (1)
 
Г
    Дамба (14)
 
Цэндийн
    Дамдинсvрэн (5)
 
Очирбатын
    Дашбалбар (18)
 
Санжмятавын
    Дашдэндэв (1)
 
Сормууниршийн
    Дашдооров (1)
 
Зундуйн
    Дорж шинэ (21)
 
Б
    Доржпалам (1)
 
Намдагийн
    Дугарсvрэн (1)
 
Шагдарын
    Дулмаа (1)
 
Шалын
    Жамлийхаа (1)
 
Б
    Ичинхорлоо (1)
 
Бавуугийн
    Лхагвасvрэн (3)
 
Чойжилжавын
    Лхамсvрэн (14)
 
Ж
    Мєнхбат (1)
 
Дашдоржийн
    Нацагдорж (19)
 
П
    Нямлхагва (1)
 
Тоомойн
    Очирхvv (1)
 
Шаравын
    Сvрэнжав (1)
 
Бямбын
    Ринчен (2)
 
Дашзэвэгийн
    Сэнгээ (1)
 
Дамбын
    Тєрбат (1)
 
Лодонгийн
    Тvдэв (1)
 
Д
    Урианхай (1)
 
Дєнгєтийн
    Цоодол (3)
 
Мишигийн
    Цэдэндорж (1)
 
Чойжилын
    Чимид (1)
 
Рэнчиний
    Чойном (21)
 
Данаасvрэнгийн
    Энхтуяа (1)
 
Бэгзийн
    Явуухулан (10)
 
 
Д.Нацагдорж (1906-1937)
 

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж нь 1906 онд одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн галуутайд төржээ. Д. Нацагдорж манай шинэ үеийн уран зохиолын өрхийн дууг аялж
‘‘Монгол гэдэг нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсган хүндтэй гавъяа байгуулсан’’ хүн юм. Ардын хувьсгалаар сэргэсэн ’’Хөх Монгол – улаан Монгол’’ болж, ’’Хуучин хүү - Шинэ хүү’’ болоод, ’’Шувуун саааралаа’’ хөлгөлсөн, ’’Хөдөө талын үзэсгэлэн’’, ’’Соёлыг гайхаж’’ байсан эх орондоо бид хөгжлийг бодитойгоор цогцлон босгож, аж төрөх ёсыг хэвшүүлж байна.
Их зохиолч Д. Нацагдоржийнхоо гайхамшигт бүтээлээс уншигч танд дээдлэн барьяа.

  Балчир багадаа гэрийн боловсрол олж, Орос, Герман улсын сургуулиудад суралцжээ.

  Их зохиолчийнхоо мэндэлсний 100 жилийн ойд зориулж хийсэн бидний ажлууд

 
     
  Бvтээлээс:
-Алс газар сурахаар явагч -Миний нутаг -Миний хэнз хурга -Миний ээж
-Монголын vрс маш олон болтугай -Хайран охин -Ертєнцийн гурван гайхамшиг
-Єргvй бол баян, євчингvй бол жаргалан -Эрvvл явбал улсын наадмыг vзнэ
-Харанхуй хад -Шувуун саарал -Ламбагуайн нулимс -Нойрын дунд -Хөдөө талын үзэсгэлэн -Од -Хуучин хүү
-Соёлыг гайхав -Адуу манаанд -Үзэгдээгүй юм -
 
     
  Хvн бvр эх болсон байгалиа хайрлан хамгаалъя!  
     
  МИНИЙ НУТАГ

Хэнтий, Хангай, Саяаны єндєр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хєвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины єргєн их говиуд
Ємнє зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мєрнvvд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хєвсгєл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойром бvрд уснууд
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хєхvйн онц сайхан голууд
Уурхай баялгын охь олон уул даваанууд
Хуучин хєшєє дурсгал хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст єндєр хайрханууд
Хєх тэнгэр цэлмийсэн хєдєє хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хєндлєн гулд давхисан газар
Гєрєєс араатан авласан урт урт шилvvд
Хvлэг морин уралдсан хєндий сайхан хоолойнууд
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоонууд
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Нарийн євс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нуруутай
Дєрвєн цагийн улиралд дураараа нvvх газартай
Таван зvйлийн тарианы хєрс шороот газартай
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Єлгий сайхан ууланд євгєдийг тавьсан газар
Vр ач хvvхдийн vржиж єссєн орон
Таван хошуу малууд дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон нутаг
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Євлийн тасхийм цагт цасан мєсєн бvрхээд
Болор шилийн єнгєн гилтэгнэж гялалзсан орно
Зуны нартай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос гангар гунгар донгодсон орон
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Алтай Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтносон орон
Мєнгєн сарны гэрэлд мєнхжин гялалзсан газар
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Хvннv Сvннvгийн vеэс хєгшид євгєдийн минь нутаг
Хєх монголын цагт хvчирхэг боссон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн орон
    Энэ бол миний тєрсєн нутаг,
    Монголын сайхан орон
Єссєн тєрсєн бидний vндэсний хайртай нутаг
Єнгєлзєгч дайсан ирвэл vтэр єшиглєн хєєнє
Хувьтай эх орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертєнц дээр хvндтэй гавъяаг байгуулъя
1931-1933

дээш 

 
     

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын тєв номын сан
Хаяг: Сєvлийн гудамж-7, Улаанбаатар 28  Утас: 325593, 314385  Факс: (976-11) 329950
И-мэйл: mcl-ub@magicnet.mn  Вэб: http://www.mcl.edu.mn
2000-2006 он