Нэмэгдсэн: 2003-8-13
Зохиолчид
Лувсангийн
    Авгаанжамбал (1)
 
Дvгэржавын
    Амгалан (1)
 
Пунцагийн
    Бадарч (1)
 
Шаравын
    Бадарч (1)
 
Жамцын
    Бадраа (1)
 
Ж
    Баяржаргал (3)
 
Жигжид
    Бямба (1)
 
Тангадын
    Галсан (1)
 
Г
    Дамба (14)
 
Цэндийн
    Дамдинсvрэн (5)
 
Очирбатын
    Дашбалбар (18)
 
Санжмятавын
    Дашдэндэв (1)
 
Сормууниршийн
    Дашдооров (1)
 
Зундуйн
    Дорж шинэ (21)
 
Б
    Доржпалам (1)
 
Намдагийн
    Дугарсvрэн (1)
 
Шагдарын
    Дулмаа (1)
 
Шалын
    Жамлийхаа (1)
 
Б
    Ичинхорлоо (1)
 
Бавуугийн
    Лхагвасvрэн (3)
 
Чойжилжавын
    Лхамсvрэн (14)
 
Ж
    Мєнхбат (1)
 
Дашдоржийн
    Нацагдорж (19)
 
П
    Нямлхагва (1)
 
Тоомойн
    Очирхvv (1)
 
Шаравын
    Сvрэнжав (1)
 
Бямбын
    Ринчен (2)
 
Дашзэвэгийн
    Сэнгээ (1)
 
Дамбын
    Тєрбат (1)
 
Лодонгийн
    Тvдэв (1)
 
Д
    Урианхай (1)
 
Дєнгєтийн
    Цоодол (3)
 
Мишигийн
    Цэдэндорж (1)
 
Чойжилын
    Чимид (1)
 
Рэнчиний
    Чойном (21)
 
Данаасvрэнгийн
    Энхтуяа (1)
 
Бэгзийн
    Явуухулан (10)
 
 
Ж.Бямба (1933-1992)
 

Зохиолч Жигжидийн Бямба 1933 онд Завхан аймгийн Ургамал сумын нутагт Хvнгvйн голд терсен.
Бага сургууль, худалдааны дунд сургууль, УБДС-ийн англи хэлний тусгай сургалт, ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курсийг тус тус тегсчээ.
1953 оноос Завхан аймгийн хоршоодын холбоонд зааварлагч, Гадаад худалдааны Яаманд улсын байцаагч, Энх тайван найрамдлын хороонд орчуулагч, “Спортын мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолч, МРТУХ-нд тусгай сурвалжлагч, МЗЭ-ийн хорооны Д.Нацагдоржийн музейн эрхлэгч, МЧYЗХ-нд дэд тэргvvн, УИХ-ын гишvvн зэрэг ажил vvргийг 1992 он хvртэл зуурдаар нас негчитлее гvйцэтгэж явжээ.
Зохиолч Ж.Бямба 1955 оноос уран бvтээлийн ажлаа эхэлж “Талын цэцэг”, “Хvний хvvгийн хvслэн”, “Улаалзай”, “Бvлээн чулуу”, “Хар цагааны дэнс” зэрэг тууж егvvллэгийн арваад ном, “Хорвоогийн енге”, “Энэрэлгvй хорвоо,” “Yнэний хорвоо”, “Их аяныхан”, “Заяа тавилан” романууд хэвлvvлснээс гадна “Нууц алдсан дэвтэр”, “Наран гиймэл Улиастай”, “Хvлээлт” зэрэг арваад жvжиг, “Хар дарсан зvvд” кино зохиол бичжээ.
Ж.Бямбын хорвоогийн тухай гурвал романыг зарим шvvмжлэгчид намын vзэл сурталын ажилтнуудтай хавсайдан намын vзэл суртлын эсрэг зохиол бичсэн гэж мушгин гуйвуулж хориод жилийн турш хавчин хяхаж хэлмэгдvvлсээр ирсэн юм. 1989 оны эхээр болсон Монголын зохиолчдын наймдугаар их хурлаас зохиолчийг уран бvтээлийнх нь хувьд цагаатгажээ.
-Хэвлэгдсэн номнууд:
1. Нэгэн хоршоонд болсон явдал \Жvжгvvд\ 1957
2. Талын цэцэг \Тууж\ 1960
3. Хvний хvvгийн хvслэн \Тууж\ 1964
4. Улаалзай \Туужууд\ 1967
5. Ийм нэгэн хайр \Туужууд\ 1971
6. Бvлээн чулуу \Тууж, егvvллэгvvд\ 1976
7. Хайрын тухай дууль \Туужууд\ 1986
8. Хар цагааны дэнс 1990

Романууд
1. Хорвоогийн енге 1971
2. Их аяныхан 1977
3. Энэрэлгvй хорвоо 1980
4. Yнэний хорвоо 1984
5. Заяа тавилан 1989

 
     
  Бvтээлээс:

- Газар эх /егvvллэг/
 
     
  Хvн бvр эх болсон байгалиа хайрлан хамгаалъя!  
     
  Газар эх
егvvллэг

Писхийсэн чимээ гараад тэрэг зогслоо.

- Ойн цагдаагийнх тэр дээ гээд жолооч голын захын менгелег цагаан хусан дундуур цухуйж байгаа гэрийг заахад хамт яваа нvдэндээ шилтэй эцэнгэр залуу нь:
- Та намайг хvргээд егехгvй юу. Миний хайрцаг томоос том юм сан гэв.
- Эндээс очих зам байхгvй. Замгvй газраар давхиад хvрвэл Данхар евген тархи хага цохино... Хангай дэлхий хавчсан юм шиг алга дарам газрыг ч бэрд шиг харамлаж байдаг тэр яхир евгентэй мар мар гэж байх гэж хар яршиг. Нэг ам мурийвал амар салдаг хvн биш гэж жолооч тун ч тевегшеенгvй хэлээд тvлхvvрээ хариулж гэдийн суугаад тамхи ороов.

Царайд нь хедлех янз огтхон ч vгvйг ажсан залуу тэрэгнээс дуугvйхэн гарч ачаан дээр бехелсен хоёр том хевхен хайрцгаа буулгав. Тэгээд ёсыг бодоон жолоочид тал егеед ойн цагдаагийнх руу хоёр хайрцгаа барин гэлдэрлээ.

Сахлаг ургасан ногоон дээгvvр явах нь хивсэн дээр яваа юм шиг зеелен. Анхилуун vнэртэй чийглэг агаар амьсгалахад нэг л сайхан. Байн байн амарсаар гэрт дехеж очих vест нохой хев хев хуцав. Гэрээс нэгэн бvсгvй гарч ирээд харан зогссоноо хайрцгандаа тvvртэн арайхийн явааг нь ажсан бололтой тосон хvрч ирлээ. Танхил цагаан хус шиг тэр гуалиг сайхан бvсгvй марал бугын нvд шиг мэлмэрсэн тунгалаг нvдтэй ажээ. Бvсгvй хендийхен зогсоод мэндэлж, тэлмэгэр делгеен нvдээрээ гайхсан янзтай харах нь эвгvйхэн хеделбел vргэн хулжих гэж байгаа юм шиг санагджээ. Залуу мэндийн хариу ечеед бvсгvйг ширтсэнээ гэнэт санаа зовон харцаа доошлуулж:

- Танайх ойн цагдаа Данхар гуайнх мен vv? гэж асуулаа.
- Мен мен... Та манайд ирэх гэж яваа хvн vv? гэж хэлэхэд тvvний дуу жигтэйхэн уянгалаг сонсогдов.
- Тиймээ гээд залуу хоёр хайцгаа ергетел бvсгvй,
- Би нэгийг нь хvргээд егье гээд vг хэлэхийн задалгvй шvvрч авлаа.

Тэгээд бvсгvй тvvртсэн янзгvй емне нь орж алхлаа. “Ийм сайхан амьтан энэ аглаг ойн мухарт юугаа хийж сууна вэ?” гэж залуу бодон хариу эрж, наранд борлосон нарийхан шилбийг нь ширтэн хойноос нь дагав.

Тэр хоёрыг гэрт ороход vсээ хусуулсан, мелжсен тойг шиг жижигхэн толгойтой намхан евген нохой шиг хэлбэртэй vндэс янзлан хоймор сууна. Том толгойтой болохоор нь Данхар гэсэн юм байх даа гэж залуугийн санаж байснаас тэс емнее хvн байлаа. Зvvн орны емне шермес нийтгэж байсан том нvдтэй туранхай эмээ мэнд ус асуулцах зуур шалмагхан босож цай идээ болов. евген, залууг хааяа нэг ажин, негее л vндсээ оролдож байснаа:

- Залуугийн нэр хэн билээ? гээд
- Уртнасан гэсэнд
- Ямар хэргээр хаа хvрэх гэж явна даа? гэж асуув.
- Танай энэ хавьд эрдэм шинжилгээний ажил хийх санаатай ирлээ гэхэд евген vндсэн тавьж:
- Заавал манай энд vv? гэж лавлах дуунд нь дурамжхан енге илрэв. Тэгэхэд залуу:
- Тиймээ... Энэ хавийн ууланд гэж хэлээд залуу жолоочийн хэлснийг санаж яхир евген гээд байсан нь vнэн байх нь гэж бодоход
- Уухай... гэхдээ евгений нvvр vрчисхийгээд явчихав.

Тэгээд “Эрдэм шинжилгээний ажил гэнэ vv? Негее гайхлын ереесен дугуй байх нь. Энд нэг мунгинасан евген бий гэж зааж егч нааш нь явуулж дээ. Мануухай шиг хааш нь ч харуулж тавьсан болно гэж хэлсэн байх даа” гэж санахаас евген хий бухимдаж эхлэв. Тэгснээ:

- Эрдэм шинжилгээний ажил ий?... Шинжлэх ухаанд хэрэгтэй юм хийх гэж яваа юм биз дээ? гэж евген тохуурхсан янзтай хэлэхэд нvvрэнд нь ёжтой инээмэглэл тодров.

Уртнасан евгений даажин тохуутай vгэнд битvvхэндээ дургvй байлаа ч гэсэн хариу юу ч хэлсэнгvй халааснаасаа албан бичгээ гаргаж егсенд евген авч тамгыг нь нэг харснаа унших дургvйдээ ч тэр vv,
- Ийм юм авчирдаг л юм гэж тоомжиргvй дуугараад эгvvлэн егехед бvсгvй замаас нь авч vзэх гэсэнд
- За, чамд ямар хэрэгтэй юм! гэж евген зандрав.

Эмгэн, евгенее шинэ гийчиндээ юунд ёозгvй зан гаргана вэ гэсэн бололтой хемсег зангидан муухай харснаа залууд:
- Хvv минь, холоос ядарч ирсэн байлгvй. Цай уу, ерем ид. Алив миний охин гэр дээрх дэлгэцнээс шинэ ааруул авчирч тавь гэж хэлэв.
- Та нарыг би мэднээ, мэднэ гэж евген дуугарахад Уртнасан чухам хэнийг хэлж байгаа, яагаад ингэж байгааг ойлгохгvй гайхахдаа евгений царай уруу харлаа. Тэгтэл:
- За тэгээд чи чинь эрдэмтэн л болох гэж яваа хvн vv дээ? гэж евген асуув. Эвий нь олж аятайхан ярихгvй бол евгений гэдэн нь хедлеед ажилд саад болж магадгvй гэж Уртнасан болгоомжлон аяыг нь дагуулсан нь дээр гэж бодоод:
- Одоохондоо ч судалгааны юм нэлээд хийнэ. Болж егвел алсдаа ч цол хамгаалах санаа бий л юм сан гэхэд
- Тэгж л таарна. Цалингаа л нэмэх гэсэн хvний нэг юм биз дээ гэж евген хэлэхдээ нvд нь сервелзеж нэг л ууртай юм шиг байхаар нь Уртнасан гайхахын ихээр гайхжээ.
- евгеен, та чинь хvнтэй терхтэйхен ярьж чадахгvй зенеж байгаа чинь энэ vv? гэж эмгэнээ тэссэнгvй хэлсэнд:
- Хн... гэж евген эмгэнийхээ vгийг тоосон шинжгvй хамраа дуугаргаад:
- Хичнээн буга, аргал, янгир алах вэ? Шилvvс, ирвэсний арьс бас л хэрэгтэй биз дээ?... Танай эрдмийн ажлын гол юм энэ л байдаг даа. Манай энд ч энэ элбэг... гэв.

Бvсгvй эцгийнхээ vгэнд баахан санаа зовсон бололтой эцэг, эх, залуу гурвыг ингэж ингэж юу болдог бол гэсэн эмээнгvй харцаар ээлжлэн харна.

- Надад тийм ан хэрэггvй... Би эмийн ургамал судалдаг хvн гэж Уртнасан тvс тас хэлээд ан амьтандаа хайртайдаа л тэгж эртээс хий тесен муу зангаа гаргаж байсан бол одоо санаа нь амрах биз гэж бодлоо. Тэгтэл:
- Цэцэг ногоо гэхээр л яаж ч байсан хамаагvй юм шиг бодож ч болохгvй дээ... Мэдээжээр вансэмбэрvv авч таарна даа гэж евген нухацтай дуугараад “тийм vv” гэсэн харцаар ширтэхэд нь залуу
- Миний сонирхож байгаа гол эмийн ургамлын нэг дээ гэсэнд евгений нvд илэрхий томорч ирмэгцээ:
- Хот газар вансэмбэрvv их vнэ хvрдэг гэсэн байх аа? гэж евген хvйтэн гелгер харцаар ширтэн асуусанд Уртнасангийн уур дvрсхийж царай нь улайв. Утга битvvлэг vгээр сэтгэлийг нь хендеед байгаа энэ этгээд зантай евгений урдаас ширvvхэн дуугармаар санагдавч тэгээд нэмэр болохгvй, харин ч улам гэдийлгэж мэдэх учир доод уруулынхаа дотор талыг хэгз зууж биеэ барив. евген ч залуугийн царай хувьсхийгээд авчихыг ажсан бололтой дахин юм дуугарсангvй. Тэр дерев бие биеэ хулгай нvдээр харан нэлээд дуугvй суув.

Уртнасан хот суурин газар нvдний гэм болсон сарлагийн даргар ерем хевvvлсэн цай амтархан ууж эцэг, эх охин гурвыг ажна. Эмгэн евген еедее хялам хялам хийх атал Уртнасан дээр зан сайт хvний урьхан харцаа тусгаж ид, уу гэж уриалган гэгч нь шална. Бvсгvй санаа зовонгуй, хийх юмаа олж ядсан байртай харагдана. евген хvрлийчихээд дуугаа хураажээ.

“Энэ бас хачин евген юм даа. Жолооч яах аргагvй vнэнийг нь хэлжээ. Нэгэн насаар амьтан хvний бараа харахгvй уулын мухар сахисаар зожиг болчихсон юм болов уу? Ийм зан муутай хvн дээр ирж таарах гэж. Эмийн ургамал элбэг гэхээр нь наашаа зvтгэчихсэн чинь гай болов байна. Одоо яана?... vгvй тэгээд энэ евгений чинь vгэнд эрдэм шинжилгээний хvнд дургvй янз цухалзаад байх шиг. Энд емне нь ямар нэг хvн ирж байсан юм болов уу?” гэж Уртнасан бодоод асуух гэснээ евгений эгдvvг хvргэж орхивол дуугvй сууснаас дор болох биз гэж гэнэт санав. Уртнасан цай ууж ханаад тэдний хэн нэгийг дуугарах болов уу гэж жаахан хvлээзнээд бvтэхгvй болохоор нь хайрцгаа нээж янз янзын чихэр, нэг лонх архины хамт эмгэнд хоёр гардан барьж:

- Хотын боов идэцгээ гэвэл эмгэн баяртай тосон авч:
- Буян чинь дэлгэрч яваг, хvv минь гэж ереелее. Эмгэн чихэр тарааж, архинаас галд ергеед евгендее жижигхэн менген хундаганд хийж барилаа. емген анхны худагыг уугаад эмгэнээ дахин хийж егех гэхэд нь:
- Балагтай хар усаар яах юм гэж унтууцав. Гашуун л юм vзвэл сайхан загнаад нааш нь гэж байдаг евгенийхее амнаас ийм vнэмшимгvй vг гарахад чихэндээ vл итгэсэн эмгэн:
- евген минь, чи чинь уухгvй гэв vv, vгvй юу?... Эсвэл би буруу дуулав уу? гэж асуусанд:
- Хэд хэлvvлэх гэсэн юм гэж евген уцаарлахад
- vнэхээр тийм бол ч нар ургах зvг солигдож дээ гээд эмгэн жуумалзан архиа хойш тавилаа. Эмгэний vгнээс евгений архинд дуртайг гадарласан Уртнасан энэ евгений санаанд нийцvvлэх арга ухаанаа олохгvй мухардахдаа гэрээс гарлаа.

Залууг гармагц бvсгvй:
- Аав аа, та танихгvй хvнд юунд ингэж ёозгvй царай vзvvлдэг юм бэ? Тэнгэргvй зантай евген байна гэж бодох байх даа. Санаа зовохдоо нvvр хийх газар олдсонгvй гэсэнд:
- Дуугаа тат! Чамаар заалгахгvй гэж зандрахад эмгэн нь:
- евген минь, чамайг енеедер юу хорлочих нь энэ вэ?... Тээр жил бас нэг эрдмийн мер хеесен хvн ирэхэд чи чинь еерее дагаж гvйгээд хелее хугалчих шахаагvй билvv? гэж эмгэн нь евгенее тенхсен vг хэлчихэв.
- Хош, чи!

хХх
Уртнасан ойн цагдаагийнд ирснээс хойш хэд хоног енгерев. евгений орчны нутгийн эмийн ургамлын тархалт, неецийг судлах гэж мэрийжээ. Тэр залуу еглее эртлэн босоод дасгал хийж буй бололтой жаахан сарвалзаж байгаад цай уусны дараа ургамал хавчдаг том хавтас vvрээд уул уруу гарч одно. Эмгэн охин хоёр тvvнд идэх ерем, ааруул боож, ширэн дашмагт цийдмэг хийж егне. Энэ хэд хоногт тэдний ойр орчны уулсыг бараг гvйцээв. Ажилдаа улайрахдаа хаа хvрснээ ч, ядарснаа ч мэддэггvй бололтой.

Данхар евген тvvний эзгvй хээр юу хийдгийг мэдэх гэж хэдэн ч удаа явсан чигт нь дурандсан билээ. Гэтэл тэр залуу эрвээхэй шиг цэцэг дамжин тонголзохыг хараад “Энэ ч уг нь хорхойд хоргvй залуу бололтой. Негеех шиг нvдэнд vзэгдсэнээ авах гэж ухаан алдаад байхгvй юм шиг байна” гэж боджээ. Зарим едер Уртнасан хэдэн уул давж бvр шене болсон хойно хоёр хелее арай ядан солбиулсаар ирнэ. Тэгэхэд Данхар евген, тvvнийг хаврын ногоо хеесен мал шиг ингэж шургаж унатлаа тэнэж яана даа гэж бодоод дуугvйхэн байхад эмгэн нь:

- Хvv минь, битгий ингэж оройтож бай. Манай энэ хавь чинь зэрлэг амьтан ихтэй зэлvvд газар шvv дээ. Осолтой шvv, хvv минь. Хvндэднэ гэхгvй бол евгений бууг vvрээд явж байгаач гэж vглэнэ.

Дуугvй мертее нэг яривал их яриа байрын энэ телевхен залууг хэзээ, хаанаас гараад ирэх бол гэж бvсгvй битvvхэндээ харуулдана. Хvн цеен vзэгддэг болохоор хань ижил гэсэн дээ ч бус, Уртнасан еерт нь цаанаа л дотно санагдаад байгааг бvсгvй гадарлах болжээ. Тvvний хvслээр болдогсон бол Уртнасан юманд явахгvй гэрт л байж байвал тун таатай санагдана. Гэтэл Уртнасан гэрийн бараа харалгvй эзгvй хээр тэнэсээр едрийг барна. Бvсгvй тvvнтэй ганц удаа ч атугай явах сан гэж санавч эцгээсээ айх учир хэлж vл зvрхэлнэ.

Бvсгvйн аз болоход Уртнасан нэг едер гэрт енжлее. Хайрцагнаасаа ян бvрийн шилтэй шингэн бодис гарган ерж, хуруун шилэнд цэцэг, vндэснээс хийж спиртэн дэн дээр буцалган еер шингэн бодистой холих мэтээр vзнэ. Зарим цэцэг, навчийг есгедег шилээр харна. Энэ бvхэн гэрийнхэнд их сонин байлаа. Уртнасан есгедег шилээн эмгэн охин хоёрт егч харуулахад еерсдийнх нь мэдэх цэцэг энгийн нvдээр харснаас хэчнээн ондоо байдгийг vзлээ. Хэнэггvй царайлж залуугийн юу хийж байгааг эс тоосон янзтай суусан евген ч эмгэн охин хоёрынхоо шагшин яриад байхаар нь тэссэнгvй очиж харлаа. евген нэг насаар vзээгvй юмаа vзэх нь тэр.

- vгvй ер ее, мен санаанд оромгvй юм хийж суудаг хvн ээ, чи! гэж евген гайхан дуугарчээ. Уртнасан тийнхvv гэрт енжсенд бvсгvй яагаад ч юм их баяртай байлаа. Дуу аялан орж гарна. Залуу юу ч эс анзааран енеех цэцэг, навчаа оролдон суухад нь бvсгvй тэлмэгэр хар нvдээрээ баясан харж vе vе мишэлзэнэ. Тэгээд ч ечvvхен хеделмегч нь л харцаа буруулна.

евген сахь залууг цэцэг тvvдэг хvн гэдгээс еереер бодсонгvй. Учрыг мэдэхийг ч хvссэнгvй. Гэтэл энэ едер тvvний хэрэгт дурлах овыг нь хеделгеж орхив. Залуугийн юу хийж байгааг vдийн хугас дуугvй харж суусан евген тэсэлгvй:

- Энэ цэцэг навчаар чи юу хийдэг хvн байна дээ? Энэ том хавтсанд хатаагаад байгааг хичээл дээр хvvхдэд vзvvлэх гэж байгаа юм уу?... Ингэхэд чи ер нь ургамал ногоо заадаг багш хvн болж таарав аа? гэж асуулаа.

еерийг нь хэд хоног хvн гэж тоогоогvй энэ евген гэнэт ингэж олон юм шалгаасанд залуу их гайхжээ. Тэгэвч дуугvй ажлаа хийсээр байгаад ихэмсэг евгенийг еертэйгээ ярих болгосондоо дотроо баярлав. Уртнасан хийж байгаа юмаа тvр орхиж, ийм сэжvvр гарсан дээр нь тухтайхан ярьж евгений санааг мэдээд авъя гэж бодоод тvvн уруу эгцлэн харж суугаад:

- Миний энэ тvvгээд байгаа чинь дандаа эмийн ургамал. Би эм хийдэг vйлдвэрт ажилладаг хvн дээ гэхэд нь:
- Пээ, ямар буянтай vйл бvтээдэг хvv вэ? гэж эмгэн дуу алдвал:
- Бид чинь тэгвэл уудаг эмэн дээгvvрээ л туучиж байдаг улс байх нь ээ?! гэж евген тойгон толгойгоо тvнжигнvvлэн халаглан шогшроход Уртнасан:
- Хараахан тэр чигээрээ ч эм биш л дээ. Нарийн аргаар боловсруулж байж сая хvн хэрэглэх эм болдог юм гэв. Сеем газрыг ч хайрлаж, vvгээр тvvгээр давхисан жолоочийг тархидаж байдаг энэ евгений яхир муу зангаас бус, байгалиа хамгаалах гэсэн сайхан сэтгэлийн vр болохыг Уртнасан гадарлах болсон учир евгентэй ний нуугvй ярих хvсэл терж:
- Данхар гуай, газар дэлхий гэдэг чинь хvний терж ессен елгий нь. Эрт цагаас эх мэт ивээлээрээ хvнийг хооллож, хувцаслаж иржээ. евчин эмгэг хvрвэл анагаах эмээ ч ургуулаад егч байна. Газар шороо баймаажин ус, ургамал байна. Ус, ургамал баймаажин амьтан байна. Амьтан баймаажин дэлхий маань улам егеемер баян болж дэгжин цэцэглэж байна. Энэ дерев амин судасны холбоотой юм даа. Тэгэхээр байгаль маань хvний терсен эх юм. Хvн байгалиас тереед байгальдаа шингэж байгаа юм гэж Уртнасан яриад баахан номчирхочихов уу даа гэж санаа зовсхийв. Гэтэл евген харин ч шаггvй ухаарсан бололтой:
- Нээрэн л vнэн дээ, хvv минь. Бид чинь эргээд л херс шороо болж байгаа юм чинь гэж хэлэв.
- Тэгэхээр хvн эхийгээ яаж хайрладаг вэ, тvvн шигээ нинжин сэтгэлээр газар-эхээ хайрлах учиртай юм даа гэхэд:
- Хэлээд яах вэ, хvv минь гэж евген уриалгахан хэлээд: ”Энэ чинь их ухаантай хvv юм. Хэд хоног дvлий годил шиг сууж байхаар ийм хvvхэдтэй ярьж хеерч байх минь яалаа! Намайг муухай ааштай евген гэж бодсон байх даа. Яалаа ч енгерсен хэрэг. Тэнэг евгенд гомдоогvй бололтой. Одоо ингээд надтай цаанаа юм санасан шинжгvй ярихыг бодоход сэтгэл цайлган, санаа сайтай хvvхэд байх” гэж еерийгее ихэд зэмлэжээ.

Бvсгvй эцэг, залуу хоёрынхоо ийнхvv санаа нийцэн ярилцахыг vзээд илтэд баясан тэр хоёрыг мишээнгvй харна. Тэдний хамаг санаа бодол еер дээр нь тусаж ихэд сонирхож байгааг Уртнасан мэдээд нэгэнт эхэлснийх жаахан ярихад ч яах вэ гэж бодмогцоо:

- Хvн ухаант амьтан мертее эрт цагаас юм бvхэн тегс бvрдмэл газар-эхдээ даанч халамжгvй хvйтэн сэтгэл гаргасны уршгаар маш олон терлийн амьтан, ургамал vгvйрч алга болж дээ. Европ тивд байсан vхрийн евег эцэг тvvр гэдэг зэрлэг vхрийн сvvлчийг гурван зуун тавин жилийн емне устгаснаар удам нь тасарсан байна. Яриад байвал ийм жишээ олон л доо. Байгаль дээр байгаа бvх юм хоорондоо шvтэлцээтэй байдаг. Энэ муу ялаа хэрэггvй гэж болохгvй. Америкийн Калифорни гэдэг мужийн нэг vзэсгэлэнтэй сайхан нуурын дэлэнчийг устгасан чинь загас нь vгvйрч дуусаад, шувуу нь нvvж алга болжээ. Яагаад тэгэв гэвэл, тэр загас шувуу нь дэлэнчээр хооллодог байж л дээ. Шоргоолжийг vгvй хийчихвэл модгvй болох жишээтэй юм л даа. Тэгэхэд манай евег дээдэс хорхой шавжийг битгий ал, шувууны ендген дээр сvvдрээ тусгавал эх нь голчихдог юм гэж сургасаар ирсэн маань их нарийн учиртай юм байна шvv дээ гэж Уртнасанг ярихад:
- Тэгэлгvй яах вэ гэж евген егvvлснее “Энэ бас сайхан ярьдаг хvv юм даа. Бид гурвыг голохгvй байна шvv. Гэтэл негее нэг эрдэмтэн “Ямар учиртай юм хийгээд байгаа залуу вэ?” гэж асуухаар “Энэ тун нарийн ухааны ажил даа. Цэвэр эрдмийн ажил гэдэг энэ. Яриад яриад та учрыг нь олохгvй байх даа” гэхэд нь “Дvv минь, тэгээд миний хялбархан ухаж мэдэхээр бол юунд тус болох юм хийж байгаа хэрэг вэ” гэж шалгаахад “Шинжлэх ухаанд л чухал хэрэгтэй юм” гэж хэлж билээ. Мангуу толгой би ч тvvнд итгэчихээд еерт хэрэггvй ч, шинжлэх ухаанд хэрэгтэй юм гэж бодчихоод тус болох гэж хелее хугалах шахтлаа харайсныг нь яана! Хар моньд чинь миний гараар хvртэл могой бариулсан шvv. Гашуун усанд дуртайдаа тэгж хvний зууш болсон юм” гэж Данхар бодоод “Бузар золиг” гэж амандаа хараав. Ийн бодол болж суухдаа евгений хацар байн байн vрчилзэж байлаа. Тэгтэл Уртнасан:

- Манай монголчууд олон зуун жилийн тэртээгээс байгалиа хамгаалж ирсэн тvvхтэй улс. Богд хан уул, Отгонтэнгэр, Хан хэнтий чинь ене эртний дархалсан уулнууд. Монгол улс таван зуугаад жилийн емне гарсан “Халх журам” гэдэг хуулиндаа байгаль хамгаалах тухай нарийвчлан заасан байдаг юм билээ гэхэд:
- Мен ч енийн юмаа даа. Хэчнээн ч vе улирав даа гэж евген хэлэв.
- Манай ард тvмэн усанд бохир юм угааж асгах нь байтугай, сvvний савыг зайлдаггvй, нvvхдээ бууриа заавал цэвэрлэдэг, онцын хэрэггvй бол мод огтлох, газар ухаж сэндийлэхийг цээрлэдэг нь маш эртний сайхан уламжлал юм. Цэлмэг хех тэнгэр, цэнгэг ариун гол мерен, vзэсгэлэнт сайхан ой модондоо vеийн vед сэтгэлийн угаас хайртай байсных нь л vр нь энэ шvv дээ гэж Уртнасанг цааш нь ярихад:
- Би терсен орон дэлхийдээ гойд элэгтэй хvн. Угаасаа ч тийм юм даг уу, энэ ойн цагдаагийн ажлыг олон жил хийсэндээ ч тэр vv, ан гереес, мод ургамал гээд л нvдэнд vзэгдсэн бvхнээ амьтан ах дvvгээс харамлахыг яана. Заримтай нь ч галд хийх ганц мод огтолсноос болж тангараг тасарсан ч удаа бий гээд евген эрvvгээ тулан ширдэг гелрех нь энэ насандаа сайдалцаж муудалцаж явснаа нэхэн санаж байна уу гэлтэй.

Эмгэн бvсгvй хоёр тэр хоёрын яриаг чагнан алмайрч хэн дуугарсных нь ам уруу орчих шахна. Бvсгvй эцгээ энэ залуутай ийм элгэмсvv ярилцаж байгаад туйлаас баярлана.

- Сайн юмны телее сайдалцаж муудалцах ч бага хэрэг. Юмаа хамгаалах нь тvмэн зев. Хойч vедээ л элбэг дэлбэг, байсан юмыг байснаар нь vлдээх гэсэндээ л энэ шvv дээ. Манайхны зарим нь ч арай дэндvv байгаа юм гэж Уртнасанг хэлэхэд евген сэргэж:
- Ёстой тийм. Чи бvр нэг голоор нь хэллээ. Ан амьтанг чинь зарим нь зугаа гаргаж байх ёстой амьд бай шиг л санадаг бололтой. Эр охин, том жижиг, vр тел гэж бодох юмгvй vзэгдсэнээ л буудахыг нь яана! Даанч дэндvv. vvнээс болоод таних танихгvй амьтантай хэрvvл тасарна гэж бvр vгvй. Зарим нь бvр машин унасан луйварчин гэсэн vг. Гэгээн цагаан едреер амьтан хулгайгаар алчихаад хvний бараанаар ум хумгvй зугтаад алга болно гээч. Албан газрын нэр барьж гэмгvй царайлчихаад олз ашиг харсан хvн ч байх юм. Энэ насанд есен жорын амьтантай учирч аль хеглеж явсныг тэр гэх вэ, хvv минь гээд Данхар, залууг гэртээ ирснээс хойш анх удаагаа нvvр еед нь харж инээв. Энэ евгенийг ереес инээдэггvй, баргар царайлчихаад л явдаг юм байх гэж санаж байсан Уртнасан ч инээмсэглэжээ.

евген едрийн од шиг зуудаг гаансаа гарган тамхи нэрж завилан тухлангаа:
- Би нэг эрдэмтэнтэй ах дvv шиг байлаа, чиминь. Тэр хvн манай энд эрдэм шинжилгээний ажил хийж ирсэн юм. Ан амьтан л судалдаг гэж ярьсан даа. Манай энд хоёр удаа ирсэн. Улаанбаатараас захиа занаа бичиж ийм ч арьс, тийм ч эвэр явуулаач гэнэ. Би ч хvний итгэл, ажлын чухлыг бодоод явуулдаг байв аа, чиминь. Цол хамгааллаа л гэж дуулдсан. Тэгээд сураг тасрах нь тэр. Гурван жилийн дараа ч байна уу, би нэг хот орчихоод явж байтал енеех эрдэмтэнтэйгээ гудамжинд дайралддаг юм байна. Таргалсан ч гэж жигтэйхэн. Нvдэндээ шил зvvчихэж. Томоо гэгчийн цшнх барьчихаж. Нэг малигар шар амьтан гар дээрээс атгаад авах нь тэр. Би арай чvv л гэж танилаа. Лувсан маань яах аргагvй меен. Манайд заавал оч гээд салдаг юм биш. Дагаад алхачихав аа. Гял цал болсон байшин уруу ороод л явчихдаг юм байна. Тэгсэн чинь хеее, эндээс ч бугын эвэр нvд сох хатгачих гээд, тэндээс ч янгирын эвэр сvлбэчих гээд гишгэх газар олддог юм биш. Айлд орлоо гэсэн чинь нэг л беен эврэн дунд орчих нь тэр. Арай гэж нэг газар сууж аваад ажсан чинь енеех сэрийж сарайсан эвэрнvvд чинь дандаа манай эндээс л эрдмийн ажилд хэрэгтэй гээд бодий нь хетелж авч яваад байсан эвэр дvрээрээ байдаг байгаа даа. Гэтэл бас энэгvй л бол миний ажил бvтэхгvй сvйд болно гэж гуйж гувшиж байгаад цааш нь харуулсан цоно, ирвэс, шилvvсний арьсыг дервен мечий нь тэлээд ханандаа хадаж орхиж. Цемеерее л миний гараар орсон юм чинь, би танилгvй яах вэ. Шинжлэх ухаанд хэрэгтэй юм хийх гэж байгаа хvнд тус хvргэх гэсэн сайхан сэтгэл минь ийм болох гэж дээ, тэнэг толгой яасан муухай гэнэдэж хуурав даа гэж санахаас дотор харанхуйлаад явчихлаа. Тэглээ гээд яах вэ, айлд ирсэн хvн чинь дуугvй л суухаас. Эхнэр нь гэж чиний энэ бичээд байгаа хех бэх шиг юмаар нvдээ тойруулаад будчихсан, зовхи сормос нь хvн хvнийхээс ондоо босож сэрвийсэн жигтэй янзын, гэхдээ харин аюулгvй хеерхен ааштай хvvхэн байсан шvv. Эрдэмтэн эхнэр хоёр ч намайг байдгаараа дайллаа. vзээгvй сонин шилтэй архи ч гаргалаа. Би ч сvрхий халав шvv.
- За тэгээд эрдэмтэн боллоо гэсэн, юу бvтээгээ вэ дээ? гэж асуугаатахсан чинь, эрдэмтэн маань:
- Миний цол хамгаалсан ажил энэ дээ гээд машиндсан тэвхгэр цаас vзvvлж байна. Тэр нь надад нэг л чамлалттай санагдсан болохоор
- Ердее л энэ vv? гэсэнд:
- vvнийг бичнэ гэдэг амар ажил биш. Худасных нь тоогоор евгений минь толгойд цагаан vс гарсан байх гээд эхнэр нь алиалан инээж байна.
- Эрдэмтэн болохын ашиг нь юу байна даа? гэж цехрехдее асуусан чинь бас л эхнэр нь урьтаж:
- евген маань цол хамгаалаад цалин нь овоо нэмэгдсэн гэлээ. Миний шал дургvй хvрч:
- Цол хамгаална гэдэг чинь тэгвэл явж явж цалин л нэмvvлэхийн нэр юм шив гэж хэлээтэхтэл:
- Яалаа гэж тэгж хэлж болох вэ, Данхар гуай минь. Шинжлэх ухаанд их нэмэр хандив оруулж байгаа юм гэж эрдэмтэн маань надад дандаа хэлдэг негее vгээ хэлээд:
- Таны хувь нэмэр ч бас оролцсон. Би танд баярлаж, vргэлж дурсаж явдаг юм гэж ярилаа.

Би ч шинжлэх ухаанд нэмэр болохоосоо емне амьтан хорооход л нэрмээс болж дээ гэж бодохоор еертее ч уур хvрэв. Энэ ер нь юу хийж суудаг хvн юм бол гэдгийг нь мэдмээр санагдаж дэлvv загатнаад болсонгvй:
- Эрдэмтэн болоод гурван жил енгерчих шив. Энэ зуур сонин юм юу бvтээв дээ? гэхэд эрдэмтэн:
- Баахан ном уншлаа. Энэ хэдийг сонин сэтгvvлд бичлээ гээд босож хавтсанд vдсэн дерев таван хайчилбар vзvvллээ.
- Бvтэн гурван жилд иймхэн юм хийлээ гэж vv? гээд намайг гайхан харахад:
- Аргагvй ээ, аргагvй. Данхар гуай эрдэм шинжилгээний нарийн тевегтэй ажлыг яаж ойлгох вэ гээд эрдэмтэн маань миний голж чамласан vгэнд уурлах бус, харин ч сэтгэл тайван инээж байлаа. Юу ч бодсон шинжгvй инээж байгаа нь бvр ч зэвvvн. Тvмэнд тус хvргэдэггvй, цолноос цаашгvй ийм эрдэмтнээр ч яах юм билээ дээ гэж санахаас уур хvрээд болдоггvй. Хелее хугалчих шахам сvйд майд болж байсан хvнийхээ эрдэмтэн болсныг vзээд дур гутахдаа тэр айлаас бушуухан гарахын мен боллоо. Жаахан халсныг ч хэлэх vv, хел гуйвж, енеех тvмэн эврэнд нь арай л олиулчихалгvй шиг гарлаа даа.

“Хумсын чинээ ч ашиггvй байтал едий тедий амьтны аминд хvрч эвэр туурай, ангийн арьсаар орон гэрээ дvvргэх ямар хэрэг байнаа?!” гэж бодохоос уур хvрч гудамжаар нэг хашгирмаар санагдсан гээч. Мен ч их евчин шvv гэж хуучлаад евген наг наг инээж, аль хэдийн унтарсан гаансныхаа vнсийг гутлынхаа уланд цохив. Тэгээд дахин тамхи нэрж:
- Тvvнээс хойш л элдэв сайхан нэрээр бичиг сачиг евертелж ирдэг хvнд яснаасаа дургvй хvрдэг болчихсон юм даа. Чиний шинжилгээ судалгаа хийнэ гэж хэлэхийг чинь сонсуут л енеех эрдэмтэн санаанд буугаад явчихсан хэрэг. Тэгээд л уурлаж хохилзож байгаа нь тэр. Ийм л учиртай юм даа, хvv минь гээд евген мушилзаж, залуугийн еедеес хvлцэл ечсен харцаар харлаа.

евгений нvдийг ажихад эвгvй зан гаргасандаа гэмшсэн байдал илэрхий. Тvvний яриаг сонсоход vнэндээ ч евген буруутай биш байлаа. Газар дэлхийнхээ юм юманд хайртай хvн харамлаж халаглахдаа тэгж бодох нь ч аргагvй ээ. Эрдэмтэн хэмээх цол авсан эрдэмгvй хvн жинхэнэ эрдэмтэн хvн хоёрын хооронд алганы ар евер хоёр шиг зерее байдгыг мэдэхгvй ийм настай хvнийг зэмлээд ч яах билээ. Тэгээд:
- Эрдэмтэн бvрийг тэр хvн шиг бодож яаж болох вэ. Тэгэхдээ ганц нэг тийм хvн байгаа л даа... Улс орныхоо тархи нь болсон лут лут эрдэмтэн зендее бий гэж Уртнасанг хэлэхэд евген:
- Би ямар эрдэмтэн мэргэдтэй уулзаж явсан биш дээ. Сохор vзсэнээ, мухар атгаснаа гэгчээр еерийнхее учирсан ганцаар л жишиж гомдол бухимдлаа бvгдэд гаргаж байгаа нь тэр... Тэнэг ч амьтан бол доо гэж еерийгее голонгуй инээмсэглэв.

Санаа бодлоо нээлцсэн энэ сайхан яриа ид халуун дээрээ ернеед байтал сайн юманд садаа гэгчээр vнээ тугалын меерелдех дуун тасалж орхилоо.

- Хvvе, Сэржмядаг аа! Цаана чинь vхэр нийллээ! гэж эмгэн сандран хашгирав. Бvсгvй нарийхан шилбээ гялсхийлгэн босгон дээгvvр харайж гарлаа. Сэржмядаг гэдэг нэрийг сонсохдоо Уртнасангийн сэтгэлд баярын од харвах шиг болов. Энэ гэрийнхэн бие биеэ нэрээр нь дуудахгvй учир эмгэн охин хоёрын нэрийг мэдэж чадалгvй едий хvрчээ. Бvсгvйтэй хааяа ярих далим гардаг боловч ирсэн хvн охинд нь санаархаж эцгийнх нь дургvйг хvргэдгээс евген тийнхvv дурамжхан угтсан байх гэж бодсон учир хендийхен байдаг байжээ. Харин енеедер эмгэн уулгалан тэвдэхдээ охиныхоо нэрээр дуудаж орхисон нь Уртнасангийн санаанд оромгvй аз дайрчээ.

Орой хоолны дараа евген Уртнасан хоёр бас л хегжеентэй юм ярилцаж суутал бvсгvй шvд шvд гэж ярвайн хацраа дарлаа.

- енее шvд чинь евдеед унав уу? гэж эхийнхээ асуухад бvсгvй тунирхуу янзтай толгой дохиод орон дээр очиж хэвтэв.
- Одоо яана аа, евгеен? гэж эмгэнийхээ хэлэхэд би яах вэ дээ гэсэн харцаар евген хариулав.
- Хавирганы бураа халааж жигнэх юм билvv гээд эмгэн мах гаргасан тvмпэн дотроос хавирганы яс авлаа. Уртнасан хоромхон зуур хайрцгаа нээж цаасан хvvдийнээс нэг жижигхэн бор юм авч бvсгvйн дэргэд очоод биед нь хvрэх шалтаг олдсон дотроо олзуурхан, шvд евдсен талын хацарт нь алгаа нааж:
- Аль шvд чинь вэ? гэж асуув. Бvсгvй “аа” гэж аяархан дуугараад еедеес нь харахад сайхан дvрлэгэр нvдэнд нь шаналангуй байдал илэрхийг Уртнасан ажаад “евдех сургаар л ингэж байдаг юун ч янгууч юм билээ дээ. Хоёр хегшиндее эрхэлсээр энэ байх даа” гэж бодоод цоорхой араан дээр нь эмээ тавиад:
- Хеделгелгvй зуугаарай гээд гар хvрч амжсаных гэсэн шиг булбарай улаан хацры нь энхрийхнээр нэг илбэжээ.
- евдсен цагт энэнээс зуулгахад гэмгvй гээд Уртнасан негее цаасан хvvдийтэй эмээ евгенд еглее. евген эмгэн хоёр тэр эмий нь дамжуулан vзэв.
- Ямар гээч эм бэ? Ер vзээгvй юм байх чинь гэж евген vрэлнээс нvд салгалгvй хэлэв.
- Алтан гагнуурын vрэл гэдэг юм. Шvдний евчин намжаах санаатай хийсэн юм. Манай эмийн vйлдвэр одоо хийж байгаа л даа гэж Уртнасанг ярихад эмгэн:
- Толгойн эмнээс еер шvдэнд нэмэр болдог эм бий гэж дуулаагvй юм байна гэв.

Тэднийг тийм эмгэг хуучид ийм юм сайн гэж ярилцаж байтал бvсгvй ч инээд алдсаар босоод ирэхэд нь
- Зvгээр болчихов уу, охин минь? гэж эмгэн энхрий зеелен дуугарав.
- Дорхноо евдехее больчихлоо гээд бvсгvй чи ийм ачтай хvн байсан юм уу гэсэн харц, баясгалантай мишээл хоёроор залууг зэрэг шагнав.
- Сайн эм юм даа... Одоогийн залууст шvд шvд гэж арзайхгvй амьтан бараг байх биш. Хэчнээн хvнийг амрааж байгаа бол доо. Тvмний тусыг бодсон нэг буянтан нь л гаргаа байх даа, хеерхий гэж эмгэн vнэн санаанаасаа сvжиглэнгvй хэлэхэд Уртнасан дуугvйхэн инээмсэглэв.

Урьд нь евгений дvнсгэр царайнаас эмээж дуугаа хурааж суудаг байсан Уртнасан оройжингоо сонин сонин юм ярьж тэр гурвыг баясгана. евген нэгэн насаар ой сахиж суухдаа учирсан хегжтэй паянгаасаа хааяа ярьж инээлгэнэ. евгенийг ийм яриа хеереетэй, сайхан зантай хvн гэж зvvдлээ ч vгvй байсан залуу тvvний инээж хеерехийг харахдаа сэтгэл тэнvvн баяртай байлаа. Данхар тvvний анхлан бодсон шиг тийм яхир яндан евген биш байжээ. Хэн хэндээ муу санах юмгvй сэтгэл цэлмэсэн хvмvvс vе vе нэрхийтэл инээлдэн, бие биеэ урьхан харцаар харж хегжеентэй байлаа. Хvн хvнээ ойлгоно гэдэг ийнхvv хэн хэндээ инээд баяр хайрладаг ажээ.

ХХх
Нарлаг сайхан едер. Ойн цагдаагийн гадаа бэрзээнтэн дээгvvр енге енгийн цэцэг дэлгэн хатаажээ. Уртнасан цээжээ нvцгэлээд наранд шарангаа цэцгээ эргvvлж тойруулна. Сэржмядаг бvсгvй энэ тэр цэцгийг шохоорхон vзэнгээ хатсан цэцгээ савлахад нь тусална. Залуу тун ч нямбай хvн ажээ. Цэцгээ багц болгон боож хvvдийд хийж оёод, цэцгийн нэр, хаанаас хэзээ тvvсэн сэлтийг нэгд нэггvй бичсэн пайз зvvнэ. Бvсгvй багцалсан цэцэгнээс авахдаа vvнд чинь энэ хvний гар хvрсэн юм шvv гэж бодно. Тийн бодох тусам vнэр ялдам энэ сайхан цэцгэнд залуугийн vнэр бас шингэсэн юм шиг санагдаж сэтгэл уярна. Тэгээд залууг делгеехен харцаар сэмхэн харж санааширна. Бvсгvй ягаавтар енгийн цэцэг багсайтал атган ергеж:
- Та энэ цэцгийн домгийг мэдэх vv? гэж асуув.
- Согоо суман уу?... vгvй шvv, дуулаагvй юм байна.
- Эрт л цагт юм байх. Нэг анчин согоо буудаад шрахдуулчихаж гэнэ. Тэгсэн чинь хаанаас ч юм янзага нь гvйгээд очиж дээ. Анчин ихэд гэмшин буцжээ. Тэгэвч санаа нь зовж енее газраа едер заавал ч vгvй нэг эргэж очдог байж. Шархтай согоо энэ цэцгийг л идэж харагдах юм гэнэ. Хэд хоносны дараа согоо эдгэрээд янзагаа дагуулаад явчихжээ. Тэгээд согоо суман гэж нэршсэн гэж ярьдаг юм билээ гээд бvсгvй яриандаа еерее уярч залууг мэлмэрсэн тогтуун нvдээр харав.

Хайр гэрэлтсэн тэр сайхан нvд “Та надад ямар их янаг дотно харагдана вэ” гэж хэлж байлаа. Залуугийн харц бvсгvйн хайр хvссэн харцтай тулгарав. Бvсгvйг тийм бодолтой байдгыг Уртнасан гадарлаагvй учир далдуур шаналж явжээ. Данхар евгенийд ирээд сар шахам болохдоо сvvлийн арваад хоногт эмийн ургамал бодсон сэтгэлийг нь энхрий хонгор бvсгvй эзэлж едрийн бодол шенийн зvvд болж байгаа билээ. Гэтэл енеедер бvсгvйнхээ нvднээс бодлыг нь олж харсандаа хязгааргvй баярлахдаа чи минь бас над шиг байсан юм уу гээд ухасхийн тэвэрч авмаар бодогдоод иржээ. Тэглээ ч уулын зэрлэг согоог ухаангvй нэгэн хеделгеен vргээхийн адил болуужин гээд сэтгэлийнхээ хеерлийг чандлан барьж, алсад дvнхийх цаст цагаан уулсын толгой харан санаа алдав. Тэгээд жаахан сэхээ орж, бvсгvйн, тэрхvv уулсын цагаан тэргvvн шиг ариухан сэтгэл дээр нэгээхэн ширхэг ч хее унагахгvйг хичээхийн учир:
- Чи цэцэг ногоо сvрхий таних юмаа гэж тэс емнее юм хэллээ. Залуугийн харцтай мергелдмегцее эрх алдан самгардаж яах ч учраа олохгvй байсан бvсгvйн дотор овоо уужирч:
- Тэгэлгvй яах вэ. Ойн цагдаагийн охин болж терснийх ойгоо сонирхолгvй яах вэ. Тиймдээ ч би ойн сургуульд орсон юм шvv дээ. Танаас ургамал цэцгийн тухай хичээл дээр сонсоогvй сонин сайхан юмаа их дуулж авлаа гэж егvvлэхэд нь:
- Аав шигээ ойн эзэн болох юм биз дээ гэвэл:
- Эндхийн зарим хvний аавыг хэлдгээр ойн бэрд ч бас болох байх гээд бvсгvй нvдээ эрвэлзvvлэн цангинатал инээлээ. Залууд энэ инээд урьд емне огтхон ч сонсогдоогvй тийм л уяран хайлам уран эгшигтэй сонсогджээ.

Тэр хоёрыг ийн суухад евген эмгэн хоёр мен л залуугийн тухай ярилцаж байлаа.

- Энэ ч vнэхээр эрдэмтэй хvн юмаа. Таван салааны шvvс гэнэ vv, нэг хvрэн эм егснеес хойш миний элгэн дээр цанхайж хоолны шингэц муу байдаг чинь гайгvй болчихлоо шvv дээ. vгvй тэгээд охин бид хоёрт егсен эмийг еерее хийсэн юм гэнэ шvv дээ. Охинд ярьсан байна гэхэд
- Аа, энэ тийм амар хvн биш. Эрдэмтэн болоогvй байхдаа ингэж байгаа хvн чинь болохоороо аягvй бол vрэгдсэнийг сэхээх бэрх хvн гарах ч юм билvv, яаж мэдэх вэ? гэж евгенийгее хэлэхэд:
- Манай евген ч юмыг нэг магтахаараа тэнгэр тулгаад л нэг муулахаараа газарт булаад л гээд эмгэн vvдэн шvд нь онгойсон улаан буйлаа улалзуулан инээв.
- Ишш, эмгэн минь, чиний наад ам чинь ч хvний еедеес харж мен инээмээр байна даа гээд евген тохуурхан инээмсэглэхэд:
- евгеен, энэ хvv вансэмбэрvv л гэж хааяа дурсаад байх юм. Уушгинд сайн эм хийх санаатай юм байх. Чи бэрдлэлгvй зааж егеерэй гэвэл:
- Тэгнэ ээ, тэгнэ. Ашиг хонжоо эрэгч биш, олонд тустай юм хийе гэж нэгэн vзvvрт сэтгэл барьсан хvн юм. Харваас андашгvй. Ургамал цэцэг авахдаа ч vрэлгэн сэтгэлээр хvрэхгvй юм... Би еерее газарчилж явна гэхэд нь:
- Овоо доо, евген минь... гэв.

Уртнасан наранд байсаар нэлээд халууцсан бололтой хелсее арчсаар орж ирэхэд эмгэн аяга дехvvлж:
- Хvv минь, халуун цай уувал энэ шар данханд байна. Хvйтэн юм залгилбал тэр домбонд хярам бий гэв.
- Хvv минь, чи хуучин монгол бичиг, тевд ном мэдэх vv? гэж евгенийг гэнэт асуухад Уртнасан ухаангvй залгилж байсан ундаа амнаасаа салгаж гайхасхийх харснаа:
- Аль алий нь бараг зэрэг гадарлана аа гэж аяархан хэлэв. евген дуу шуу ч vгvй хоймрынхоо авдрыг уудалж ёроолоос нь хуучирсан хvрэн торгон баринтагтай хэдэн ном гаргаж ирлээ. Тэгээд залууд:
- Манай эмгэний ах эм барьдаг оточ хvн байсан юм. Зендее л ном байлаа. Он жилийн уртад увуу цувуу vрэгдсээр хэд vлдсэн юм. Чи vз дээ. Чиний мэдэх юм байна уу, vгvй юу? гэв. Уртнасан номуудыг нэг нэгээр нь евдег дээрээ тавин баринтгыг нь нямбайлан задалж уруул хеделгеен vзэж байхад евген нvд салгалгvй ширтэж байснаа:
- Ямар ямар ном байна? гэж асуухад
- “Эрдэнийн увдис гарахын орон”, ”Хиргvй болор толь”, “Эндvvрэлгvй танигч”, “Эмийн дервен vндэс” гэхчлэн зарим нь тевд хэлээр, зарим нь хуучин монгол vсгээр бичсэн эмзvйн талын ном байна даа гэвэл:
- Ийм хуучны ном чамд хэрэг болох уу? гэхэд нь
- Манай хуучны эм судлалыг одооныхтой харшуулан vзэхэд хэрэгтэй байлгvй яах вэ. Энэ чинь чухаг ховор ном шvv дээ гэж залуу учирлав.
- Эд эзнээ хvлээж байдаг гэж vнэн юм даа... Хvvдээ егелгvй яах вэ гээд евген енее номуудаа давхарлан барихад Уртнасан хичээнгvйлэн авч:
- Гялайлаа. Эх орныхоо эмийн ургамлыг хичээн судалж, ариглан хайрлаж, хvн арддаа тус болох сэтгэлийг vvрд еверлеж явъя аа гэв.

ХХХ
Сар дээр хеерчээ. Тэргэн дээр зэрэгцэн суусан Уртнасан Сэржмядаг хоёрын царай сарны тунамал гэрэлд бодлогошронгуй харагдана. Ойр саахалтын дайтай урсаж байгаа уулын голын чимээг чагнасан юм шиг хоёул дув дуугvйхэн. Уртнасан бvсгvйн мерен дээр гараа аяархан тавьж:
- Сэржмядаг минь, эмийн vнэрээс хол, балын амтанд ойрхон байсан хэд хоног енгерч, буцах маань хаяанд ирж дээ гээд шvvрс алдахад бvсгvй:
- Та тэгээд хотоо санаад бушуухан харих сан гэж яараад л байна уу? гэж хэлэхдээ хоолой нь чичрэгнэв.
- Болдогсон бол... гээд залуу хегжмийн утас гэнэт тасарсан мэт таг дуугvй боллоо.

Сарны сvvн цагаан гэрэлд улиаснууд менгеер цутгачихсан юм шиг цайрна. Салхи хедлехед улиасны навчис сэржгэнэх нь жингэнэсэн чимээ л гарахгvй байгаагаас биш, менген зооч хэлхээд зvvчихсэн юм шиг гялалзана.

- Эндээс буцахад ганцхан л юманд сэтгэл хоргодоод байна даа гэж залуу зvрхшээсээр хэлэхэд бvсгvй ойлгоогvйдээ ч тэр vv, зориуд дйvвvvлэх гэсэндээ ч тэр vv ингэж хэллээ.
- Вансэмбэрvv юу?... Маргааш очоод авахын хооронд санаа зовоод яах вэ дээ.
- Вансэмбэрvv ч биш л дээ.
- Тэгээд юу юм бол доо гэж бvсгvй хайнгадуу юм шиг хэлээд залуугийн еедеес дvрлийтэл харахад нь:
- Сэржмядаг цэцэг.. гэж хэлэхдээ залуугийн харц бvсгvйн харцтай эсрэг ширтэлцэв. Бvсгvй тvvний vг цэцэгний тухай бус гэдгийг юу эс андах вэ:
- Та чинь евс ногооноос еер юм боддог хvн байсан юм уу? гэхэд нь:
- Бодолгvй яах вэ дээ, Сэржмядаг минь гээд залуу бvсгvйн бэлхvvсээр тэвэрсэнд:
- Би таныг боддоггvй юм байх гэж санасан гэж бvсгvй гэрийн хаяагаар урсаж байгаа бяцхан горхины шивнээ шиг дуулдах тедийхен хэлээд тэрэгнээс vсрэн бууж гэр уруугаа алхав.

“Сэржмядаг гэсэн энэ сайхан нэр шигээ, аглаг ойд ургасан анхилуун цэцэг шиг танхилхан хонгор юм даа, чи минь” гэж Уртнасан бодон тvvний араас харна...

Денгеж vvр хаяарч байхад Данхар евген Уртнасан, охин хоёртойгоо хеделлее. Сэржмядаг хамт явж газар vзнэ гэсэн учир хэн ч тvvнийг хорьсонгvй. Тvvнтэй холын замд дерее нийлvvлж явах нь хэзээ хэзээгvй буцах болсон Уртнасанд олдошгvй завшаан байлаа. vvрийн улаан шаргал туяан доогуур Отгонтэнгэрийн бембегер цагаан орой гялалзан харагдана.

- Тэр их уулын дэргэд шахам очиж байж л вансэмбэрvvнд хvрнэ дээ гэж евген хэлээд мориндоо ташуур еген хатируулна.

Наран мандлаа. Ногоорон дvнхийх уулсын менх цаст орой нарны хурц гэрэлд нvд гялбам туяарна. Уртнасан ингэж яваадаа хязгааргvй баярлаж бvсгvйг байн байн урьхнаар ширтэхэд Сэржмядаг баяр хеер нь багтаж ядан байгаа хэрнээ ичингvйрэн эмээлийнхээ бvvргийг гелерне.

Олон уул, олон гол енгерев. Их уулсын биед дехех тусам ургамал ногоо сийрэгшин хад асга элбэгшиж, наран холдоод байгааг мэт сэрvv татна. Бэл хедийгеер нvд булаам алаглаж байсан vзэсгэлэнт цээнэ, улбар шар жамъянмядаг, хvрэн зэд, шар сэрхлэг гээд енге енгийн цэцэг vзэгдэхээ болиод арц элбэгшиж анхилуун сайхан vнэр нь хамар цоргино.

Уул эгц цамчим болж хад асга ааглаад морьд явж чадахгvй боллоо. Зарим газар морио хетлеед ч явж vзэв. Морьд нь усан хулгана болтол хелерч амьсгаагаа багтааж ядан гаргах мэт хамар нь сарталзана.

- Данхар гуай, одоо морьдоо зовоохын хэрэг байна уу даа. Та эндээ хvлээж, бид хоёр явган явбал дээргvй юу? гэж Уртнасан хvлцэнгvй хэлэхэд евген хэдэн хором бодол болон байснаа:
- Энэ нэг онь дээр гарахыг бодъё. Тэгээд та хоёр цааш яв гэлээ.

ерген ханхар цээжтэй намхан евген байдгаараа бегтийчхеед майга хелее зугуухан зееж тавин, газрын еед зvтгэхийг нь харахад ойн бор баавгvй явж байгаа юм шиг санагдана. Тэд мацуулсаар байж евгений хэлсэн онь дээр гарлаа. Уулын цаана уул дvнхийнэ. Уулын дээгvvр онгоцны хошуу шиг мелгер цагаан орой цухуйх нь Отгонтэнгэр аж.

- Хvvхдvvд минь, энэ хоёр таширласан уулыг давахад Отгонтэнгэрийнхээ наахан, бага Отгоныхоо ар тушаа нэг уул бий. Тэнд л вансэмбэрvv байгаа даа... Тун мэдээтэй яваарай. Асга нурж сvйд болов гэж евген захилаа.

Тэр хоёр хетелцен уруу буулаа. Эхний уулан дээр гарахад евген гурван морьдоо бариад суусан чигтээ харагдана. Салхи сvнгэнэж беен беен vvл уулсын толгой шvргэх шахам нvvнэ. Уртнасан зvрх сэтгэлийнхээ нууцхан дэндvv болон гэрэлтэж байгаа энхрий бvсгvйн жижигхэн булбарай гараас хетлен уулнаас уул дамжин яваагаа нэгэн насныхаа аз жаргалыг эдэлж байгаа мэт санана. Тэр хоёрын явсан газар бvхэнд ус хvржигнэн урсах сонсогдоно. Энэ гол хаана байна гээд ийш тийш харахад ус vл vзэгдэнэ. Тэгээд хэвтэн чагнавал, яг доогуур нь ус шуугин урсах нь усан дээр яваа юм шиг санагдана.

Анхны хайрын жолоо алдан тэмvvлж байгаа залуугаа дагаж хvний хел ховорхон хvрсэн байгалийн сvр жавхланг бишрэн бахдаж яваа бvсгvй хvний хехеж хеерсен сэтгэл далай мэт долгилж энэ чигтээ ертенцийн хязгаар хvрэхээс ч эс буцна. Тvvний нvдэнд баярын цог гялалзаж, юухан дээр ч инээд алдан, заримдаа уул хад цуурайтам цангинуулан инээнэ. Тэгэвч сэтгэлийнхээ угт “Энэ хvн вансэмбэрvvгээ аваад хот уруугаа буцахаар беглvv ууланд суугаа ечvvхэн намайг мартчих байх даа” гэсэн бодол зурсхийж зvрх нь эмзэглэнэ. Хорвоод енеедер шиг жаргалтай едер vзээгvй юм шиг санаж яваа бvсгvйн баяр хеех бялхсан сэтгэлд муу бодол орогнох зай vгvй болохоор тvvнээ дорхноо мартаж дандаа цэнгэлийн сайхныг мереедне.

Тэр хоёр нуран гулсаж тамир барах асгат ууланд байн байн амарч, мацан мацсаар арайхийн оройд нь хvрэхэд vvлэн дунд ороод явчихав. vvл нvvрийг нь шvргэн нvvж бороо шивэрнэ. Хавь орчинд хевен зулсан мэт vvл хевелзене. Тэр хоёрыг денгеж доошилтол бороо орлоо. Бороонд цохиулан явсаар нэгэн том хад тааралдахад немерт нь хоргодов. Уртнасан хувцас нь норсон бvсгvйг цээжиндээ тэврэн суув. Тvvний нойтон vсэнд хошуугаа хvргэхэд ялдамхан vнэр ханхийнэ. Бороо шаагьсаар... Эргэн тойрон уул, vvлийн алин байгаа нь vл мэдэгдэнэ. vе vе салхин исгэрч бороо ширvvснэ. Бvсгvй хярсан туулай шиг цомцойн сууж, орчноо эмээсэн харцаар харахад нь:
- Сэржмядаг аа, чи айж байна уу? гэхэд
- Бороо зогсохгvй шене болчихвол яана! гэв. Тэгэхээр нь:
- Эндээ л унтчихгvй юу гэвэл:
- Аав минь санаа зовж сvйд болно доо. Морьдоо орхиод тэсэхгvй бид хоёрын хойноос явна шvv гэв.
- Нээрээ л тэгнэ дээ... Тэгсэн чинь би охиныг нь хулгайлаад явчихсан байвал яах бол? гээд тонгойхдоо Уртнасангийн уруул бvсгvйн хацарт хvрчихсэнд Сэржмядаг цочин навтгасхийж:
- Арай ч дээ гэв.

Бороо цутгаж, салхи хvvгж, хос залуугийн сэтгэл дэнсэлгэсээр тун ч удлаа. Гэнэт орсон шигээ бороо татарч тэнгэр бvрхэн харанхуйлсан хар vvл тас тас vсрэн задарч салхинд туугдана. Хvрэх ёстой уул нь нэг ил гарч беен vvл манан немрен ирэхэд дахин vзэгдэхгvй болно. Эмээж тvгжсэн хоёрын дотор онгойж, тэнгэр цэлмэхийг хvлээлгvй цааш уруудлаа. Хувилгаар юvлсэн мэт асгасан борооны ус асган дундуур хvрхрэн урсах далдын их урсгалтай нийлсэн болов уу гэмээр алга болжээ. Тэр хоёр урдах уул еедее хvч шавхан авирч алхам алхмаар ахиж байхад vvл нvvдэллэн ирж замыг нь байн байн харанхуйлна.

Тэр хоёр vvлний нvvдэл харан амран суутал нэгэн хэсэг vvл енгерехед авирч байгаа уулынх нь оройд наран туслаа. Тэнд гурав дервен настай бvсгvй хvvхэд зогсож байна уу даа гэмээр сагсайсан бендгер толгойтой юмнууд харагдахад Уртнасан:
- Вансэмбэрvv! гэж дуу алдав.
- Ер гээч! Тэр... гээд бvсгvй ч олж харснаа баярлан босон харайлаа. Тэгээд мацсаар вансэмбэрvvнд хvрэв. Хос хосоороо ургасан тэрхvv ховор нандин ургамлыг сонирхон vзэж хайрлахдаа гараа хvргэж ядна.
- Бид хоёр шиг хоёлон ургадаг юмаа гэж Уртнасанг хэлэхэд бvсгvй ялдамхан инээмсэглэв. Залуу вансэмбэрvvний толгойг зеелен илбэхэд тvvний хевсгер цагаан сэвлэг нь бvсгvйн намирсан хар vс шиг уян налархай санагдсан учир “Хvний гараас даажих гэж ийнхvv хэн ч хvрэмгvй аглаг дайд уулын тагтад ургасан юм байх даа” гэж бодлоо. Тэгээд сэтгэл ихэд хеделсендее:
- Хангайн сvрлэг уулсын дундаас хvний бяцхан vр Сэржмядаг, vлэмжийн сайхан вансэмбэрvv хоёрыг ингэж л олох учиртай байж дээ гэж хэлээд бvсгvйг цээжиндээ наан тэврэхэд Сэржмядаг талимаарсан дvрлэгэр нvдээр еедеес нь харлаа. Тvvний тэлмэгэр хархан нvднээс янагийн халуун оч бадарна.

Тэр хоёрын зvvн емне Отгонтэнгэрийн зvрхэн цагаан оргил гялалзаж, хэсэг хэсэг vvлс тvvнийг тойрон салхин хегжмийн аясаар бvжин наадна. Орчны их их уулсын орой цайран vзэгдэх нь бишрэм сvрлэг агаад гайхам vзэсгэлэнтэй ажээ.

- Вансэмбэрvv... vv!
- Сэржмядаг... ааг! гэж Уртнасан хашгирахад уулын цуурай давтан тvгээнэ. “Вансэмбэрvv” гэхэд “vv, vv” гэж “Сэржмядаг” гэхэд “Ааг, ааг” гэж цуурайны тегсгелд удтал хvнгэнэнэ. Уулнаас уулсад дамжин холын холд жингэнэн одож хоёр нэрээ давтан хашгирч улам улам цуурайтуулна. Газар эх энэнчлэнгээр хvний сэтгэлийг хевселзvvлэх тvмэн гайхамшгийн увдис тегелдер буюу.


\Хар цагааны дэнс тvvврээс. Редактор Л.Чойжилсvрэн. Улсын хэвлэлийн газар. Улаанбаатар 1990\

 
  Энэ нvvрийг бэлтгэхэд Ж.Бямба агсаны охин Б.Жавхлан тусаллаа.
Лиссабон, Португаль
2003 оны 6-р сар
 

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын тєв номын сан
Хаяг: Сєvлийн гудамж-7, Улаанбаатар 28  Утас: 325593, 314385  Факс: (976-11) 329950
И-мэйл: mcl-ub@magicnet.mn  Вэб: http://www.mcl.edu.mn
2000-2006 он