Нэмэгдсэн: 2004-1-29
 
О.Дашбалбар Єнєєгийн залуусын буруу юу?
 

Євєг дээдсээ шvтвэл vндэсний vзэлтэй гэж адлана
Єв соёлоо дээдэлвэл хуучныг єргємжиллее гэнэ
Хеерхий залуус бид тэгээд хєнгєн хєгжим шvтсэн юм
Хєл гараа савчиж, хашгирч гуугалж эхэлсэн юм.

Энэ чинь бас буруу, барууныг дууриалаа гэж
Элэг доог хийж, хурал цуглаан болсон юм.
Томоотой бай, дуугуй бай... гэж
Томцуул биднийг сургаад
Єєрсдєє бол архиа ууж, тамхиа татаж,
Єє яахав, та нар удахгуй том болно гэсэн юм.

Больцгоо хэрэггvй! гэдэг хоёрхон vгээр
Болгоож биднийгээ чедерлесен юм.

Ханан дээрээс Чингvнжав, Мандухай, Цогт тайж биш
Харийн жvжигчний хєргvvд дуугай ширтэнэ.
Монгол хувцас ємсєхєєс ичдэг монгол хvvхдvvдийг
Морьтон ардын vрс гэх vv, та минь ээ? гэж гайхна

Зев ч бай, буруу ч бай, Та нарт хvсэл бодлоо тулгана
Зєрж маргавал хар дансанд бvртгэж эсэргvv гэгдэнэ.
Ингээд л бид санаа бодлоо нууж сурсан юм
Инээмсэглэж, толгой дохиж, хуурах эрдэм эзэмшсэн юм.

Vнэнийг хэлбэл уурладаг, худлаа магтвал баярладаг
Vнэхээр хачин vеийнхэн биднийг хvмvvжvvлсэн юм.

Монголоо мартлаа гэж єнєє биднийг зэмлэж байна
Морин хуураа дээдлэх сэтгэлийг минь егсєн vv, та нар
Хувиа бодлоо гэж биднийг одоо загнаж байна
Хуучин судар, дээдсийн сургаалыг минь уншуулсан уу!

Эцэг дээдсээ мартсан хvмvvс сайн vйлс бvтээх vv!
Эрхэм соёлоо сvйтгэсэн хvмvvс сайхан амьдарч чадах уу!
Vндэс угсаагаа гэснийг нь vгvй хийж орхисон бус уу?
Vнэн vг хэлснийг нь шоронд суулгаж зовоосон биш vv?

Сvсэг бишрэлийг нуга дарж, бид юуг ч хайрлахаа больсон.
Сvрэг хvмvvс болж, чулуужсан мод шиг зvрхтэй болсон.
Олон vеийнхэн бvтээсэн єнєєгєє бид vгvйсгэхгvй ч
"Одоогийн залуус» гэлцдэг тэр л хvмvvсийг гайхнам.

Бид чинь та нарын хvvхдvvд биш гэж vv?
Бие сэтгэлийн чинь тасархай бус уу?
Шилдэг дээдийг vйлдсэн бол, тэр нь ч Та нарынх!
Ширвэдэг мууг хийсэн бол тэр ч бас Та нарынх!

Чингис гэж хэлэхээс айдаг байлаа бид
Чин зоригт дээдсээ нэрлэх эрхгvй явлаа.
Харь холынхон тvvний нэрийг бардам хэлж
Хаан эцгээ болгох гэж булаалдаж байлаа.

Эцэг дээдсээ дурсах хувьгvй хvvхдvvдэд
Эрх чєлєє бvрэн гvйцэд олдох уу?
Атаа жєтєє, хов живээр буузны мах шиг хооллож
Аль сайн бялдуучилсан нь vнэд орж байлаа.

Газар нутгаа хайргvй сэндийлж, хєрсийг нь сvйтгэсний
Гай нvглийг хариуцах хvн єнєє хэн ч алга!
Таацын цагаан нуурыг хэн ширгээсэн юм бэ?
Тааж барамгvй оньсого юм гэж уу?

Эцэг дээдсээ бvдvvлэг, эх орноо хоцрогдсон гэж
Элэг зvрхэнд шингээж, эгэл vрсээ хvмvvжvvлээд
Эцэс хойчид нь болохоор энэрэнгvй хайр нэхдэг
Этгээд хачин ёсыг энэ vеийнхэн хэнээс сурав?!...

1989.7.24



О.Дашбалбар Шидэт ертенц I боть, 2003 он. 382-р тал.
дээш

 

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын тєв номын сан
Хаяг: Сєvлийн гудамж-7, Улаанбаатар 28  Утас: 325593, 314385  Факс: (976-11) 329950
И-мэйл: mcl-ub@magicnet.mn  Вэб: http://www.mcl.edu.mn
2000-2006 он