| Навчисыг хєглєн бороо орох
нь
Насандаа мартамгvй хайрын шивнээ.
Намайгаа хєтлєн чи минь алхах нь
Намуухан vдшийн зєєлєн уянга.
Цэцгийн vнэр зvрхэнд шингэж
Цээжний хайр минь харцаар дамжина.
Алаг нvдэн ичингvйрэн мэлмэрч
Амьсгал даран санаа алдана
Vлгэрийн шивнээ бороо шаагиж
Євсний сэрчигнээ зvрхэнд шингэнэ.
Vе vехэн намдаж, хааяахан ширvvсч
Єнєє vдшийн сэтгэл хямарна.
Зургаан сарын цэцгийг таалсан
Зуны шєнийн одод нуугдана.
Зуун жил чамаасаа хагацалгvй
Зєєлєн бороонд зогсмоор байна.
Баруун-Урт хот. 1980 он.
О. Дашбалбар. Шидэт ертєнц I боть, 55-р тал
|