Нэмэгдсэн: 2004-2-20
 
О.Дашбалбар Амраг минь, гунигт дуу бvv аял!
 


Амраг минь, гунигт дуу бvv аял!
Ариг цагаан саран хиртэж
Алсад жингийн цуваа саатна.
Айлын минь бvсгvй зовж
Алтан цэцгийн дэлбээ хумина.
Амраг минь, гунигт дуу бvv аял!

Уйтгарт дуу бvv аяла, янаг минь!
Унаган багын дуртгал бvдгэрч
Уулын царманд гєрєєс улдана.
Урийн усанд газар хэлтийж
Уран цагаан хусхан унана.
Уйтгарт дуу бvv аял, янаг минь!

Хєгжилтэй дуу аял, хонгор минь!
Хєвчийн гvнд гургалдай жиргэж
Хєхєєн дуу, горхитой хоршино.
Хvний vр ээжийгээ санаж
Харийн газраас яаран эргэнэ.
Хєгжилтэй дуу аял, хонгор минь!

Яруухан дуу аял, гэргий минь
Явуулын хvн тvр саатаж
Янагаа vгvйлэн жаргана.
Янзагаа хєхvvлсэн шаргачин амарч
Яргуйн дэлбээг зєєлєн vнэрлэнэ.
Яруухан дуу аял, гэргий минь

Москва хот. 1980 он.

О. Дашбалбар. Шидэт ертєнц I боть, 55-р тал

 

 

дээш

 

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын тєв номын сан
Хаяг: Сєvлийн гудамж-7, Улаанбаатар 28  Утас: 325593, 314385  Факс: (976-11) 329950
И-мэйл: mcl-ub@magicnet.mn  Вэб: http://www.mcl.edu.mn
2000-2006 он