|
Гагцхvv сайн vйлсээр дvvрэн амьдрах гэж
Газар дээр би зочин бус эзэн нь бопж ирсэн юм.
Гуниг дvvрэн нvдтай охины зvрхэнд баярын хундага цалгиах гэж,
Гудайж vзээгvй шvлэгчийн тэргvvнийг тэр охины гараар илбvvлэх
гэж
Холын холд одоод, ээжийгээ хvлээлгэх гэж
Хонгор ээждээ алсаас эргэж, vртэй хvний жаргапыг эдлvvлэх
гэж
Хорвоод би учрал гунигтай сvлжилдэн яваа юм.
Хоногийн олонд эх орноо сvлдлэн, энэрэл хайрын мананд тєєрч
яваа юм.
Хуримын шєнє сарны гэрэлд сайхан охидтой бvжиглэх гэж
Хурдан хvлгийн жигдхэн тєвєргєєнд аз жаргалаа зvvдлэх гэж
Архи дvvрэн хундага шиг гомдолтой зvрхийг амраах гэж
Аяа, тэр гунигийг нь уугаад, єєрийн баясгаланг єрєєлийн зvрхэнд
юvлэх гэж
Амтат энэ совин билгийн орчлонд тєрсєн юм.
Газар дээр ганцаараа ирж буй бяцхан хvvг
Гар сунган хvмvvстэй цуг угтах гэж,
Гал тойрон сууж, шинэ хvн тєрсний баярын ширээг шvлгээрээ
засах гэж
Шидэт орчлонгийн уулс, цас, зvvний сvвэгч шиг нарийсах тэнгэртэй
цуг найрлах гэж
Хаалганы нь дэргэд голт борын цэцэг ирээдvйг билэгдэн тавьж
Хаа холд хvрэх замыг нь эх орныхоо нараар засах гэж
Орчлонд би ирсэн юм.
Зам бvхнээр явах гэж,
Ус бvхнээс амсах гэж,
Од бvхэнтэй ярилцах гэж,
Цэцэг бvхэнтэй шивнэлдэх гэж,
Газар дээр би тєрсєн юм.
Хvvхэн бvхнийг хайрлаж, нэгэнд нь дурлаж,
Хvн бvхнийг хvндэлж, нэгтэй нь нєхєрлєж
Хvлэг бvхнийг унаж, нэгийг нь шилэх гэж
Хvслийн цэнхэр орчлонд ирсэн юм.
Аяа, олон жилийн дараа миний араас орчлон дээр ирсэн хvv
минь!
Уухыг хvсвэл чамд би тагш дvvрэн шvvдэр єгнє.
Идэхийг хvсвэл чамд би атга дvvрэн мойл єгнє.
Даарвал чинь зvрхнийхээ галыг би чамд єгнє.
Халууцвал чинь сэттэлийнхээ хурыг асгаруулна.
Орох оронгvй болбол уулс-гэр чинь болно.
Уй гунигийг чинь борооны дараах солонго арчина.
Дайсан чамруу халдвал ой мод-шивээ болно, эх орон нум болно,
ард тvмэн сум болно.
Даяар Монголд нялх vр чиний тєлєє дутуу юм vгvй
Єнєєдєр би чамд єєрийгєє зориулна.
Єргєн олондоо чи, маргааш амьдралаа зориулаарай!
Москва хот, 1981 он
О. Дашбалбар. Шидэт ертєнц I боть, 87-р тал
|