| "Хэдэн зуунд ганцхан гялсхийх
суу билэг нь
Хэзээнээс заяатай Монгол тvмнийх байсан!"
О.Д
Мэргэн хvн ертєнц дээр амьдарч
Мэлмийд нь єдєр тутмын наран гийж
Санаа бодол нь огторгуй мэт уужирч
Сайхан хvний тєрхийг урлаж байлаа.
Мэргэн хvн ертенц дахинаа оршиж
Мэдэрхvйд нь зузаан тив багтаж
Єндєр дээд санаа бодлынхоо ертєнцєд
Єєрийгєє аваачсанаар дахин тєрvvлэв ээ!
Ард тvмнээ бурхан хэмээн урлаж
Амь насаан бурхан тvмэндээ шингээж,
Хvн ардынхаа сэтгэл зvрхэнд заларсан
Хvчтэй хvнээ бас "бурхан" болгосон юм.
Угаасаа тэр хаан хvн болоогvй,
Урлан бvтээхийн суут тэнгэр байсан юм.
Ерєєсєє тэр эзэн дээдэс болоогvй
Ертєнц дахины бvтээл туурвил байсан юм.
Эдvгээ би ард тvмнийхээ дунд алхахдаа
Энэ хvмvvс л Занабазарын бурхад болохыг мэдрэв.
Санаа бодол нь угаасаа уудам монгол тvмэн
Сайхан хvн Занабазараа "бурхан" болгосныг мэдэв!
1983 он.
О. Дашбалбар. Шидэт ертєнц I боть, 366-р тал
|