Нэмэгдсэн: 2004-2-24
 
О.Дашбалбар Элегия
 

Хайрт аав Ж.Очирбатын гэгээн дурсгалд зориулмуу

1.
Хашаатын тойрмын дэрс нь хаврын салхинд ганхана
Хажуугаар нь гарахдаа харвал, хайртай аав минь бодогдоно.
Дэлтэй хvрэн морио унаж ууландаа гараад харвал
Дэлхийд vгvй аав минь дэргэд юм шиг санагдана.

Улиасыг найгуулдаг хаврын хавсарган салхинд нь
Учирснаас хагацаадаг хорвоогийн хуурамчийг мэдлээ.
Манант хєндийн уулс минь намирч хєхрєєд л байна.
Мартахын аргагvй аав минь єглєє vдэшгvй бодогдоно.

Агь бууралхан талыг ажнайн сайнаар туулна даа
Арвууланг минь єсгєсєн аавыгаа санаад л байна даа
Эгэл тvргэл насанд мєнх л юм шиг орчлон мину
Эргээд олдохгvй аавыг минь энгэртээ тосоод авлуу...

Огторгуйн хєх салхинаас хэнийхээ нємєрт хоргодно л,
Оюун тєгс аавыг минь орлох нь нэг ч vгvй л,
Алтан сайхан дэлхийгээ орхисон аав минь хєєрхий,
Амьтны жамыг дагаад vлдсэн vрс нь ч хєєрхий.

Аав минь ззгvй орчлонд амьдрал нэг л гунигтай
Арын хєндийн жавар сэрvvхэн гэдэг нь тоймгvй!
Ширээ нууранд морио услаад л ирдэг аав минь
Шим ертєнцєєс хаашаа мордоод л явчихсан бол доо

2.
Yдийн алтан наран хээр тал минь хєхєрнє
Yзээд буцдаг хорвоод аав минь ирэхгvй!
Харгуйн алтан тоос хажуу ууланд бужигнана.
Хараад буцдаг хорвоод аав минь ирэхгvй!

Yvлэн чєлєєний наран гялбалзан тєгрєгтєнє
Yдлээд буцдаг хорвоод аав минь ирэхгvй...
Унаа морьдын тоос улиасны мєчирт бууна
Уйлаад буцдаг хорвоод аав минь ирэхгvй...

Сав шим ертєнцєд аав, ээжтэй явлаа
Сар нар шиг хоёроосоо нэгий нь алдлаа.
Yvрээн хоосон vлдээсэн бvргэд хаашаа одно!
Yрээн энд орхиод аав минь хаана явна?

Алтан аргамжаар тогтоовч, аваад явдаг хорвоо
Ардаг шаргаа унавч аавдаа очиж чадахгvй!
Мєнгєн аргамжаар тогтоовч мєнхєрч болохгvй хорвоо
Мєндєр шаргаа унавч аавдаа очиж чадахгvй!

Уйлаад уйлаад гуйвч, буцааж єгєхгvй хорвоо
Унтаад унтаад сэрэвч, мартаж чадахгvй хорвоо
Зvvдэн буурал хорвоод эргээд аавтай болохгvй
Зvйлийн цэцгэн дунд л бєєн бєєн нулимстай...

3.
Намрын гурван сардаа аавдаа нэг л золгодог сон!
Нарийн хяруу унасан талаа нэг л зорьдог сон!
Хєхрєн харагдах уулс л хvйт даагаад байна даа.
Хєєрхий буурал аав минь энэ орчлонд алга даа.

Зуун гурван уулс минь нулимсан дунд дайвалзаж
Зулай нимгэн ач нар нь євєєгєє эрээд гvйлдэнэ.
Yvлэн сvvдэр гишгичин, єндєр хээр минь эргэцэж
Yvдэн хоймрын зайнаас ижлээ эрэн vvрсэнэ...

Уяаны буурал шонд дєрвєлжин загал минь алга,
Ус нутгийнхаа зайд аавын минь бараа алга!
Хvрэн дээлээ ємсєєд, саарал бvрхтэй угтдаг сан,
Хvvгий нь тосож, одоо хэн ирэх билээ дээ?...

Євлийн гурван сардаа аавдаа нэг л золгодог сон
Ємсгєл цасан бvрхсэн талаа нэг л зорьдог сон.
Хvдэнт цагаан уулс л сэрvv татаад байна даа
Хvйтэн хацар бvлээцvvлж, одоо хэн vнсэх вэ?

Цас будруулан эргэцэж, єндєр хээр минь vvрсэнэ
Цай чанах газраас аав минь тосож ирдэг сэн...
Мєс шаргиулсан дэлтэй, дєрвєлжин загал минь алга,
Мєнх уулсаа vлдээгээд аав минь эндээс явжээ...

4.
Хаврын гурван сардаа, аавдаа нэг л золгодог сон
Харгуй замын тоосонд талаа нэг зорьдог сон...
Хажуу булгийн зvгээс хавирга нэвт vлээв дээ,
Хайлаасны салхи нь харилхаж намайг жиндээв дээ...

Єндєр хээр минь дvvхэлзэж, єртєє газрыг барлаа
Ємнєх гvвээг даваад би аавыгаа vгvйлээд манарлаа.
Дєрвєн нvдтэй халтар урдаас боргон айсуй...
Дєрєєн дээрээс тосож, одоо хэн vнсэх билээ?

Явган зэрэглээ огтлон загалаа унаад ирдэг сэн
Яргуйт талынхаа vнэрийг сэнгэнvvлэн vнсдэг сэн
Савхин гутаа ємсєж, ногоон цамцтай тосдог сон
Салхин талаас нємєрлєж, дагуулж гэртээ ирдэг сэн.

Зуны гурван сардаа аавдаа нэг л золгодог сон
Зуур хоногийн газраас бороо дагуулж очдог сон
Таанын цэцгэн дундуур загалаараа давхиж ирэхгvй,
Талын таван толгойд, зам тосож намайг угтахгvй!

Уулс, зам хэвээрээ атал, аав минь алга даа
Угтуулж vдvvлж дассан єндєр хээр эргэцнэ.
Гэнэт хангинатал vvрсэн, надаас хазаар булаав
Гэрийн зvгээс дvv минь загалтайгаа айсуй...

5.
Асар их дэлхийдээ Алтан-Овоо минь дvнхийнэ
Арын хєндийн салхи бэлд нь хvрээд номхорно
Улааныг vзээд урвалгvй, шарыг vзээд шарвалгvй
Угийн тєрєлх зангаараа, уужим дэлхийдээ амьдарна.

Сэрvvн догшин салхи нь сэрвэн хаданд исгэрнэ
Сэнсэрч гэгэлзэх сэтгэл нь уулсаа vзээд номхорно.
Элдвийг vзээд эргэлзэлгvй, эгэл олноосоо холдолгvй
Энгийн даруу зангаараа энэхэн дэлхийдээ амьдрахсан.

Ачаатай олон тэмээ, авирч мацаж єгсєн vv?
Асга хады нь ажвал, тийм л сайхан сvрлэг...
Агт морьдоор товолзуулан, тэнгэр єєд мацна уу?
Алсаас харвал харгана бут нь тийм л гайхам...

Энэхэн уулын энгэрт ааваасаа салсан юм сан
Эргээд ирэхийн цагтаа эрээд эрээд олсонгvй!
Эртний ерєєлєєр учирч эцэг хvv болсон юмсан
Энгэр бэлийн салхинаас асуугаад асуугаад нэмэргvй!

Эргээсээ єндєр ус vгvй, ээжээсээ илvv хvv vгvй,
Эмээлээсээ дээш морь vгvй, эцгээсээ ачтай vр vгvй.
Дэлхийн буурал салхинд дээлээ гандтал зогслоо
Дэргэдээс тvшиж тогтоосон Алтан-Овоо уул минь!

6.
Униар мананд Дарьганга минь урьхан хонгор салхитай
Урьхан хонгор салхинд нь уургын халиун сайварлана...
Уургын халиун сайварлан, уулын євсийг сэрвэлзvvлнэ.
Уулын євс сэрвэлзэн, уйлмаар гунигийг сэргээнэ...

Эцэг дээдсийн нутагтаа эргэн эргэн ирмээр
Эргэн эргэн ирээд эрт урьдыг эргэцvvлмээр...
Эрт урьдыг эргэцvvлэн ээж, аавыгаа vгvйлмээр...
Ээж, аавыгаа vгvйлэн, элст манханд хоргодмоор!

Алтан-Овооны оройд арслан цагаан vvл хурна.
Арслан цагаан vvлнээс аадрын ширvvн хур бууна.
Аадрын ширvvн хураар ангасан газар сэргэнэ.
Ангасан газар сэргэж, алдхан бие минь уужирна.

Дєрєєн дээрээсээ буумгvй дєрвєн цагийн эргэлт ээ,
Дєрвєн цагийн эргэлтэнд Дємєнг дуулмаар нутаг аа!
Дємєнг дуулмаар нутагтаа дєлгєєн намуун явна аа,
Дєлгєєн намуун явахад дєчин жилдээ жаргалтай...

Агь буурал Дарьганга минь, аав, ээжийн ерєєлтэй
Аав ээжийн ерєєл нь амьдын жаргалын заяатай...
Амьдын жаргалын заяандаа алдаж, эндэлгvй явахсан.
Алдаж эндэлгvй яваад, арван vедээ жаргах сан...

7.
Алсаас євгєн цагаан vvл алгуурхан ирж явна
Аав минь биш байгаа даа, хорвоод хvvгээ эргэнэ vv?
Алтан-Овооны дэргэдvvр хоргодон, хоргодон єнгєрєхдєє
Асгаруулан мэлмэрvvлээд яваагvй биз, аяа орчлон мину...

Уйтгарт намраар хээр талд нэг л хэцvv юм даа
Униар манан дундаас аав минь хvрээд л ирэх шиг...
Улиасан шугуйн исгэрэлт сэтгэлд зэврvvн орой
Урдаас минь навчсаар уйлах шиг, аяа орчлон мину...

Усан борооноор гэрээсээ гарах ямархан гунигтай вэ?
Урсах дуслуудаар л аав минь дэлхийгээ эргэнэ vv?
Зогсоо зайгvй намрын бороонд норсон хvv нь
Зовлонг умартан бороо шаагихыг чагнана, аяа орчлон мину

Єглєє эрт ууланд гарвал, єєдєєс наран мандах нь
Єєрийн минь аав туяа татуулан, ємнєєс дєхнє vv?
Зvг зvгийн салхи аргадаж, аяархан нэг сэвэлзээд л
Зvрхэнд дотно аавын шивнээ шиг, аяа орчлон мину!

Уулс, тэнгэр, салхи, vvлс, нар болсон аав минь ээ,
Урьд ємнє зvvдэнд ирээд, унтах нойрноос сэрээв vv?
Дэлхий дvvрэн цэцэг ургаж ээ, аав минь биш байгаа даа?
Дээгvvр нь гишгэх газар олдохгvй нь, аяа орчлон мину!

8.
Дээлийг тань ємсєж, бvсийг тань чангахан ороож
Дэлхий дээр хvv нь алхаж л явна дав, аав минь...
Ардын дуу уянгалж, арван тавны сар мэлмэрнэ.
Алга болсныг тань нэг л vнэмшихгvй санагдана!

Тэнгэрийн доор хvv тєрvvлсэн эцэг vхдэггvй юм уу?
Тэргэл сарыг би биш, та л ширтэж байх шиг...
Аавыгаа би єєрийнхєє сэтгэл дотроос олох юм
Амин голд минь танаас нэг л юм vлдэж дээ...

Yрт хvн vхдэггvй, vе удамдаа уусдаг юм уу,
Yе vехэн би биш, аав минь инээж, дуулах шиг...
Хєлстэй цамцыг тань ємсєж, эцгийн биеийг орлон
Хєрст дэлхийд алхаж явна даа, хvv чинь!

Єргєн алаг дэлхий нь жамаа дагаад эргэнэ
Ємєг тvшиг аавгvй орчлонг туулах болж дээ!
Нартын цэнхэр уулс нь байр байрандаа дvнхийнэ
Намайг тєрvvлсэн аав минь хєх огторгуй болжээ!

Дээлийг тань ємсєж, бvсийг тань чангахан ороож
Дэлхий дээр хvv нь алхаж л явна даа, аав минь!
Ардын дуу уянгалж, арван тавны саран мэлмэрнэ,
Алга болсныг тань нэг л vнэмшихгvй санагдана!

1987-1988 он.

О. Дашбалбар. Шидэт ертєнц I боть, 386-391-р талууд

 

дээш

 

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын тєв номын сан
Хаяг: Сєvлийн гудамж-7, Улаанбаатар 28  Утас: 325593, 314385  Факс: (976-11) 329950
И-мэйл: mcl-ub@magicnet.mn  Вэб: http://www.mcl.edu.mn
2000-2006 он