| |
Хаврын наранд нуруугаа ээж,
Харваас жаргалыг ханатал эдэлж,
Хех тэнгэрийн доор ярилцаж суугаа
Хєгшчvvл, vзэж єнгєрvvлсэн хорвоодоо жаргалтай!
Мєнгийг мэднэ, мєнх бус хорвоо vнэгvйг ч мэднэ
Мєс чанарыг худалдаж авч болохгvйг ч мэднэ
Алив юм бvхэн учирч, арилж байдгийг мэднэ
Ариун сэтгэл, тэнгэрт ганцхан нар шиг vлддэгийг мэднэ
Алдар нэрийг мэднэ, агшин зуурын холбоог мэднэ
Алга болсон хойно бvх юм єєрт хамаагvйг мэднэ
Арилж гандсаны тєлєє харамсаж гунихгvйг ч мэднэ
Амьдын жаргалыг хорвоод юугаар ч солихгvйг мэднэ
Нэр тєрийг мэднэ, нинжин сэтгэлийг мэднэ
Нэгийнхээ телее vхэж болох агшныг мэднэ
Хэрэгтэй цагт худал хэлэхийг ч мэднэ
Хэрэггvй цагт дуугvй тэвчихийг ч мэднэ
Аяа, хєгшид амьтны хорвоог vзэж, бvхнийг туулсандаа
Амьд хойчийнхоо тєлєє, эгэл биеэ золихыг юуханд ч эс санана.
Гэгээн цэнхэр єдер тэд, тэнгэрийн доор
Гэрэлт нарны бvлээн илчийг биедээ шингээнэ.
Алив юманд тэгээд халуун илчит сэтгэлээр хандаж
Алга болохын цагтаа наран дулаанаа бидэнд vлдээнэ.
Аяа, хєгшид хvvхэд мэт ариухан, гэнэн тунгалаг бололтой ч
Амьдралыг нvцгэнээр нь харж, хатуу ширvvнээр шvvнэ.
Аж тєрєхийн vнэнийг цаг цагт нь тооцно
Амьдын жаргалыг бусдад vйлдсэн сайн vйлээр цэгнэнэ.
Єдер хоногийн эрхин хэлхээг дэмий нэг тоололгvй
Єндер насны тэнгэрээс дуугvй хайраа зен совинд шингээнэ!
О.Дашбалбар Шидэт ертенц I боть, 2003 он. 159-р тал. |