| |
Бидэнд уул, ус, толгодоо vлдээгээд
Билгvvн орчлонгоос хvмvvс явцгааж байна.
Намрын єдрvvд, хаврын салхи, гереес, улиасы нь
Насан турш би, тэднийхээ дурсгалд харж, хайрлаж явмуу
Ихээ хол явчихсан тэднийгээ унах навчис тоолон
Итгэж vлдээсэн нарлаг хорвоо дээр нь бид дурснам.
Орчлон дэлхийгээ vр ачдаа vлдээсэн хvмvvс
Оддын дундуур тоосрон, буцаад явчихдаг юм шvv!
Ирсэн бvхнийхээ тоогоор, хvмvvсийн буцсан хорвоод
Инээд, нулимсны нь зайд би амьдарч явнам!
Мєнген сарны туяаг Нацагдорж надад vлдээсэн,
Мерен голын шуугианыг Равжаа надад хайрласан.
Євег дээдсийн vлдээсэн газрын
Євсен дундуур би туучиж явна.
Эдлэн газрыг євлєн vлдэгч адил
Энэ дэлхий дээр амьдарч явна.
Хожим буцахдаа хvvдээ орхих
Хорвоогийн тансгийг бvтээж явна.
Гомерийн vлдээсэн далайн эрэгт амарч
Гоё сайхан давалгаа хvрхрэхийг чагнаж
Занабазарын vлдээсэн цэнхэр униарт хендийн
Замаар морьтой хvн шогшин гарч ирэхийг ажиглаж,
Эйнштейний vлдээсэн барс-цагаан vvлсийн сvvдэрт
Энэтхэгийн буурал мэргэн
Таагvvрийн биширсэн Хималайг хайрланам.
Буянт Сvхбаатар дэлхий дээр ирээд,
Монгол улсаа шинээр сvндэрлvvлээд явсан,
Буцахдаа хvмvvс, vр ачдаа
Ихийг бvтээж єгєєд, єєрсдєє юу ч авалгvй явцгаана...
Бурханлиг гэгээн хvмvvсийн
Дээд терх, гоо сайхныг илэрхийлж
Буман vеийнхэндээ хvрлээр цутгасан суу билгээ
Занабазар орхисон!
Нарлаг едрvvд, бvрхэг едрvvд, бухалдсан евс, цагаан гэр,
Намхан модон байшин, сvрлэг пирамид, Таж Махал бунхан,
Нил мерний хендий, оргилын мєнх цас, шенийн цэнхэр одод,
Нирвааны ойлголт, Рудакийн шvлгvvд, Перс хивсээ орхиод
Нарт орчлонгоос хvмvvс явцгааж байна.
Бидэнд итгэж vлдээсэн дервен их далай, таван их тив,
Биеэрээ болон, билгээрээ бvтээсэн хорин зууны соёл,
Бий болохын ид хав, буцахын мэргэн ухааныг
Газар дээр хоцорсон vр сад чинь
Гайхан биширмvv!
Ой мод, нуга, хєндий, мереедел, хайры нь
Оюун ухаан, нэр тертэй нь бид авч vлдлээ!
Сая жилийн турш хvний туурвисан бvхнийг
Сар, нар, огторгуйтай нь авч vлдлээ!
Газар дэлхийн хамаг ачааг нуруундаа vvрлээ, бид
Гариг ертенцийн уудамд дэлхийгээ авч явъя даа!
Бидэнд итгэж vлдээсэн газар дэлхий дээр минь
Бидний евег дээдсийн тvмэн vеийн оюун ухаан хурж,
Бидэндээ тэд минь нэгдэн оршиж,
Биднээрээ дамжуулан орчлонг захирмуу!
Бид уул, ус, толгодыг чинь хvлээж авлаа
Билгvvн орчлонгоос явж буй хvмvvс ээ!
Бид бvхнийг хvлээж авлаа!...
1985-4-20
О.Дашбалбар Шидэт ертенц I боть, 2003 он. 199-р тал. |