Нэмэгдсэн: 2004-1-29
 
О.Дашбалбар Яруу найрагч
 
"Яруу найрагч туг шиг байх ёстой
Яруу найрагч илд шиг байх ёстой".
В. Брюсов
Яруу найрагч туг шиг байх ёстой,
    тэргvvнээ бардам ергеж
    тэнгэрлэг явах ёстой!
Яруу найрагч илд шиг байх ёстой,
    ирэнд нь сарны туяа халтирам
    хурц байх ёстой!
Яруу найрагч бол гал юм,
    бусдын эовлонгийн сvvдэр юм.
Яруу найрагч бол шуурга юм,
    бусдын жаргалын цууриа юм,
Мечир нь хугарсан мод юм,
    эртний хаадын бунхан юм.
Євлийн гvнд нуугдсан хавар юм.
Єерєєсєє нуусан гуниг юм.
Яруу найрагч бол:
    эргэж ирэх сансрын хелєг,
    эргэлтгvй алга болгох Бермутын гурвалжин юм.
Яруу найрагч бол:
    дурлалын боол, жимсний vр,
    дуугарч чадахгvй бvлтэлзэгч загасны нvд юм.
Яруу найрагч бол эх газрын чулуу,
    Галт уулын дэлбэрэлт, халуун хайлмаг юм.
    Газрын гvнд хадгалагдсан нvvрсний уурхай юм.
Яруу найрагч єєрийгее огоорч, инээхдзэ нулимс унагаж
Ямагт могой шvvрдэг бvргэд шиг хавцлын дээгvvр эргэж,
Гvн ухааны хуудсанд еерийгее эрж, бодис бvхэнд хувилж,
Гvvрэн дээрээс шидсэн чулуу шиг усанд пол хийн унаж
Євєл болоод зуныг адилтгаж,
Єдер болоод шенийг сатааруулж,
Цагийн торонд эргэлдэж, мечир бэлэглэх бурхан юм,
Цагаан енгений дуулал, эр зоригийн сvлд юм.
Хевгvvдийн атаархал
Хvvхнvvдийн ичингvйрэл юм.
Яруу найрагч бол:
    уншиж дууссан ном, эхэлж буй дуу,
    хоолой дахь зангирал, хожмын тухай бодол юм.
Яруу найрагч бол
    ечигдрийн улбаа, єнєєдрийн гvvр,
    маргаашийн мэдээч юм.
Тэрэгний дугуйнд дарагдсан цэцэг юм.
Тэртээх алсад одсон жуулчны хесег юм.
Тэнгэрийн хvрэл сум, нумын хевч, vхлийг серсен дуу юм!

Vнэндээ Яруу найрагч бол дур бvхэнд хувилагч,
Vлгэр, vнэн хоёрын хvvхэд, шидэт таягны эзэн,
Vй олон хvмvvсийн нэгдмэл цогцос юм.
Яруу найрагч бол алхам тутмын vхэл,
    агшин бvрийн аж тєрелт юм.
Унасан газрын буурь, оршуулах уулын энгэр юм.
Ухаант хvний нэр, vхсэн хvний алдар юм,

Яруу найрагч бол шан татсан анжис юм, анжисны ззэн юм.
Яруу найрагч бол буудайн vр,
    ирэх намрын тариа юм.
Яруу найрагч бол чимээгvйд мэлмэрсэн нуур,
    чийгтэй vдшийн саран юм.
Яруу найрагч бол оддын хvрээлэн, далайн шуурга,
    одоо, ирээдvйн зєн билэг юм!







О.Дашбалбар Шидэт ертенц I боть, 2003 он. 373-р тал.
дээш

 

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын тєв номын сан
Хаяг: Сєvлийн гудамж-7, Улаанбаатар 28  Утас: 325593, 314385  Факс: (976-11) 329950
И-мэйл: mcl-ub@magicnet.mn  Вэб: http://www.mcl.edu.mn
2000-2006 он