| |
Би-эгэл хvн!
Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хvн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь vнэтэй алчуур vгvй,
Уухад vргэлж зэмлэдэг нєхдєєс минь илvv ухаантан vгvй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илvv ачтан vгvй,
Би-эгэл хvн!
Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зvvдэлсэн.
Би-эгэл хvн!
Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бvр сайхан,
Амраг бvсгvйдээ магтуулах сайхан ч, зэмлvvлэх бvр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт vл тогтох бееренхий байхыг хvсээгvй!
Би-эгэл хvн!
Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагvй
Хавийн улсыг тvйвээж, охидыг айлгаагvй,
Хааяа хэтрvvлсэн бол еерєє л шаналж
Хашгичиж зовоодоггvй гэргийдээ баярласан!
Би-эгэл хvн!
Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж
Хан хорвоод нєхєр, дайсан байдгийг ялгана,
Нєхєдтэйгээ ууна ч, дуулна ч...
Нємєр болсон гэртээ наргина ч, жаргана ч... Би-эгэл хvн!
Амьдрал минь уртхан тууж шиг ч бай,
Аль эсхvл богинохон шvлэг шиг ч бай,
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар тєрvvлэхгvйг мэдэж байна.
Би-эгэл хvн!
Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм.
Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун делтэйгээ бий!
Талх идэж, шvлгээ бичдэг би,
Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!
Амь нас, сvр сvлд минь энэ навчинд шингэсэн юм шиг
Амьсгал даран ширтдэг би!
Би-эгэл хvн!
Та нараас менге зээлж, маргааш нь буцааж егдег,
Та нартай адил аливаад шаналж, євєр хоосон, халаас дvvрэн
явдаг.
Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгvй жаал шиг аашлан аавдаа
загнуулж,
Хvvхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!...
Болох болохгvй хэрэгт єєрийгєє ємгєєлєн, хэцvv vг хэлчихээд,
Сvvлд нь амаа барьдаг!
Би-эгэл хvн!
Чанх дээрээс ивээдэг нарыг шvтэж
Чадал, ухаан хоёроороо амьдарч явна.
Олноос илvv ч vгvй дутуу ч vгvй
Орчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.
Унтаж байгаа хvvгээ энхрийлэн vнссээр сэрээчихээд
Уйлахад нь аргадах гэж хvзvvн дээрээ суулган шогшдог би,
Ход ход инээх дуу зvрхэнд минь баярын хонх дэлдэж
Хонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.
Яг энэ агшинд шvлэг бичих санаа тархинд од шиг харваж
Яруу найрагч болдог би!
Яаран vзгээ шvvрээд, ширээний ард суудаг.
Цагаан цаас тал шиг, би vр цацаж яваа тариачин шиг.
Цаглашгvй жаргал сэтгэлийн хєндийд найрал хєгжим эгшиглvvлэхэд
Би-яруу найрагч
Цасан будрахад сэтгэл хенгерч, енийг мєрееддєг би,
Цаг меч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гvнд уусахад
Шvлгээн би та нарын гар дээр бvлээн талх шиг тавьдаг,
Шvvдэр цуглуулж, цай чанаж егснеес дутуугvй баярладаг!
Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хvйтэн салхитай едер шиг
хямрахад
Сэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бембєрєн байхад
Хvний месее би эцэг шигээ дээдэлж явсан,
Хvч хvрэхгvй бол сэтгэлдээ шаналж
Хvмvvс та нарт яаж шvv туслая даа гэхээс алаг зvрх минь тогтож
ядсан!...
Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдаа
Хадаас адил зvрхэнд минь шигдэж зовоодог байсан.
Олон vгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг,
Орчлон ертєнц шархтайгаа зvрхэнд минь багтдаг шvv!
Галт тэргэнд суугаад хол явахдаа би,
Гар даллан vлдсэн хvмvvсийг сэтгэлдээ тээж явдаг.
Газар дэлхий дээр азаар терсєндее баярладаг
Газар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагvй ч
Галын дэргэд vлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг
би!
Vдшийн гуниг, єглєєний баяраа хуваалцаж явсан болохоор
Vнэндээ хvмvvс минь та нарт л итгэж, та нарт л сєгднем...
Єнєєдєр та нарыгаа би єргєн хорвоотой цуг тэвэрье,
Ємнє чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн
дууны баглаа тавья!
Эмэгтэйчvvлд нь цэцгийн дээжис солонгоор ороож баръя,
Эрчvvлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан
ууя!
1981.12.20.
О.Дашбалбар Шидэт ертенц I боть, 2003 он. 375-р тал. |