Нэмэгдсэн: 2002-6-20
 
Ц.Дамдинсvрэн Монгол нутаг
Цагаан цасан малгайтай
Ногоон модон хvрэмтэй
Хєх усан хормойтой
Баян хангай уул минь

Маш дэлгэр хангай минь
Мал сvргээр дvvрэн
Малчин олон монголчууд
Жаргал цэнгэлээр дvvрэн

Алаг цэцгийн хєнжилтэй
Алтан эрдэнийн хэвэлтэй
Ариун шимийн хєрстэй
Атар хээр нутаг минь

Урагш нийтээр давшиж
Улс даяар цэнгэлдэхэд
Уужим тал нутаг минь
Улам тэнэгэр санагдана

Ариун салхины амьсгалтай
Алтан нарны тусгалтай
Амт тєгєлдєр бэлчээртэй
Агуу дэлгэр говь минь

Мандсан монгол орны
Мал сvргийн олшроход
Манай дэлгэр говь минь
Маш сайхан vзэгдэнэ

Бадрах замыг олсон
Баярын цогийг мандуулсан
Баатар дайчин зоригтой
Баян монгол жаргалтай

Орос монгол найрамдаж
Олон даяар баясахад
Орон нутгийн vзэсгэлэн
Онц сайхнаар тодорно.

дээш

 

Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын тєв номын сан
Хаяг: Сєvлийн гудамж-7, Улаанбаатар 28  Утас: 325593, 314385  Факс: (976-11) 329950
И-мэйл: mcl-ub@magicnet.mn  Вэб: http://www.mcl.edu.mn
2000-2006 он